Sunday, January 29, 2017

Чамайг санахдаа би залгасан

2011 оны 9 сар

Чамайг санахдаа би залгасан
Цаашаа гэсэн шиг чи минь авсангүй
Хааяа алдрах сэтгэлдээ дийлдээд
Хамаагүй үйлдэл хийчих юм даа

6 comments:

kety said...

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү
Навчсаар уйлсан намар шиг сэтгэл улж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугтсан дугуй хар цэг болж би үлдсэн
Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу эхийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ орчлонгоос явах юмсан гэж бодогдсон
Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр дахиж ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм байна гэж боддог болсон
Найр дуу хуурыг намбатайхан өнгөрөөдөг болсон
Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү
Намрын навчих ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг үл мартах сэтгэл үлдсэн
Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү

kety said...

За нэг иймэрхүү шүлэг байнаа. Уртаас урт comment-g минь post болговол зөндөө их баярланаа

Chimgee said...

гоё шүлэг байна аа..баярлалаа..

Anonymous said...

Shuleg gedeg sonin zuil shu. Setgeliig ihed hudulguj, Bodliig bayan bolgodog...

Anonymous said...

chi "goy" yum aa

Anonymous said...

Намрын навч хуурай
Намайг гэсэн сэтгэл шиг гандсан.
Намрын навч нойтон
Надад үлдээсэн уйтгар шиг жиндүү.