Saturday, December 14, 2019

Жил бүр нэг хүүхэд

Охиноо төрсөн энэ жилээс эхлээд он бүр 1 хүүхдэд туслахаар шийдлээ.. Оюутны төлбөр үү, эсвэл 10 жилийн хүүхдэд үү.. яг ямар хэлбэрээр хэрхэн туслах талаар Бурхан минь та мэргэн ухаан өгч, зөв чиглүүлээрэй гэж залбирч байна.. Охин минь 18 нас хүрэхэд 18 сайн найз, ах эгч нартай болсон байх нээ :)))

Friday, January 11, 2019

Би итгэж байна..


Блогдоо орж ирэлгүй жил тойрон болжээ.. сэтгэлийн минь илэрхийллийн орон зай болсон чамайгаа их санажээ.. Үнэн худал нь үл мэдэгдэх, хурдтай эргэлдэх сошиал ертөнцөөс энэ л орон зайдаа байхад аюулгүй, тайван байхыг мэдэрч байна..

2018 он надад олон гунигт үйл явдал өгсөн ч, итгэл, сэтгэлээ чангалж, урагшаа явахыг хичээж байна..

Хүн өөрөө сэтгэлийн амьтан болохоор
Хөрст дэлхийд сэтгэлийн шархтайгаар
Хичнээн хичээгээд тэнхэрдэггүй
Харин зөвхөн уучлал, хайраар л чадах байх

Би итгэж байна..

Хэн ч буруугүй ээ, миний энэ амьдралд
Хүссэн болоод л тэр бүхэн тохиолдсон
Хожмоо харин дүүрэн сайхан дурсамжтай
Хайраар услагдсан амьдралыг жаргаахсан