Monday, August 11, 2025

Элизабет Эллиотын номноос орчуулах аялалын эхлэл / Start of journey of translating Elisabeth Elliot's books into Mongolian

Сүүлийн 3 жил Элизабет Эллиотын (Elisabeth Elliot) подкастуудыг сонсож, Христ итгэлийн амьдралаар эмэгтэй хүний хувьд хэрхэн амьдрах талаар ихийг ойлгож, ухаарсан он жилүүд болж байна. Түүний номнуудаас Монгол хэл рүүгээ орчуулж, Монголынхоо охид, эмэгтэйчүүдэд хуваалцах юмсан гэсэн оч зүрхэнд асаад 2 жил болж байна.. 

Харин өнөөдөр илүүтэйгээр энэ мөрөөдлөө үйлдэл болгох тал дээр сэтгэлд нуугдан байсан оч маань гал болж дүрэлзэх шиг болж, Бурхандаа хандан залбирч, энэ төлөвлөгөөгөө өргөн залбирлаа.. 

Ирэх 1 жилдээ нилээд номуудыг нь уншиж, яг алийг нь эхлээд орчуулахыг 2027 оны 1 сар гэхэд шийдээд, 2027-2028 ондоо эхний 1 номоо орчуулж хэвлүүлье гэсэн төлөвлөгөө бодож, энэ нь үнэхээр Түүний хүсэл, төлөвлөгөө мөн эсэхийг асууж, мөн бол үүнд хэрэгтэй мэргэн ухаан, хүч чадлыг гуйн залбирч эхэлж байна. 


Past 3 years, I have been binge listening to all the podcast series of Elisabeth Elliot, a woman who lived truly faithful life devoted to It has been 2 years since a kindle to translate Elisabeth's books into my mother language Mongolian has been sparked in my heart with a vision to share her wisdom enabled and given by God with my fellow Mongolian girls and women. 

Today, it seems that the small kindle hiding in my heart has become a like a blazing fire to actualize this vision. 

So, I am dreaming and planning that I would read many of Elisabeth's books in the next 1 year until January 2027, and then decide on which book to translate as a first one and get it published by 2028. 

Therefore, from today on I start praying to God whether it is His will or not to embark on this journey, if so He would enable with wisdom and strength to carry out this translation. 

Thursday, July 17, 2025

Үүрд хамтдаа, энэ амьдралд ч, үүний дараа ч

Хятадын Ланжоу хотод үнэлгээний зуны кэмпэд оролцохдоо охиноо дагуулан явлаа.. багад нь орхиод ажлаар гадагш явахад хөөрхий сайн юм мэдэхгүй эмээтэйгээ үлддэг байсан үр минь одоо бол хэдэн сарын өмнө хэлбэл бүхий л тэр өдрүүдэд уйлах, гуниглах шинжтэй болж.. Тиймээс ч энэ удаад охиноо авч явлаа.. үр минь хажууд байхад сэтгэл минь дүв дүүрэн, хамгийн сайхан аялал болох юм.. 

Ээжийгээ даган эргэлдэх охин минь

Эрвээхэй мэт дэгдэн нисэх юм

Энэ хорвоогийн хамгийн чухал үнэнг чи минь ойлгосон болохоор

Ээж нь одоо сэтгэл амар болсоон.. 



                                                                                            

                                                                              

Tuesday, December 19, 2023

ЧУХАЛ ӨДӨР

2 жил 1 сарын өмнө компанийхаа оффисоо зээлээр авч худалдаж авч байлаа.. 4 жилийн дотор төлчих байх аа гэж найдан зээлийн графикаа гаргуулж байв.. харин өнөөдөр 100% эзэлээ төлж дуусгаж чадлаа. Бүх арыг минь дааж тусалсан хайрт ээждээ, чадварлаг хамт олон, итгэл хүлээлгэн хамтран ажилласан бүх байгууллагадаа, хамгийн гол нь надад мэргэн ухаан, хүч чадлыг өгч, үргэлж чиглүүлдэг Бурхандаа бүх талархлыг өргөе өө.. тэмдэглээд шоколадтай бялуу хийлээ ..



Saturday, August 5, 2023

Сүр жавхлангийн хаалгаар /Through Gates Of Splendor/

Сүүлийн 1 жил Элизабет Эллиотын подкаст, бичлэгүүдийг бүгдийг нь сонсож, үзэж байна. Түүний анхны нөхөр Жим Эллиот Есүс Христийн сайн мэдээг  Эквадорын зэрлэг омгийнхонд хүргэхээр бусад 4 нөхдийн хамт нисдэг жижиг тэргээр очсон ч тун удалгүй тэдний гарт амиа алдаж, түүнээс хойш Элизабет тэр зэрлэг омгийнхон дээр бяцхан охинтойгоо миссионерээр очиж амьдарсан тухай түүний бичлэгүүдээс зөндөө сонсож байсан. Одоо ингээд баримтад киног нь үзээд үнэхээр Бурханы хүмүүсийн авралын төлөөх хайр, төлөвлөгөө бидний бодлоос өөр байхыг харж байна. 

Tuesday, July 18, 2023

'38-тай ээж'

Намар, өвөл, хавар, зун ээлжилсээр

Нэг л мэдэхэд 4 жил болжээ, энхрий үр минь төрөөд

Эргэх он жилүүд хөвөрсөөр өнөөдөр би '38-тай ээж' болж

Ээ дээ саяхан л '38-тай аав' гэдэг дууг сонсоод тэртээ хол шиг санагддаг байж..


Гэхдээ.. ухаажин буй өдөр бүртээ би хайртай

Гэнэн хонгор наснаасаа алслагдах бүртээ зоригжиж

Урьд хожид хэзээ ч байгаагүй амар тайвныг мэдэрч

Уужуу сэтгэл, уучлалаар дүүрэн амьдралыг эрхэмлэдэг болжээ..


                                                                                                  

photo from: https://www.dailypaintworks.com/fineart/a58ce9cc-531a-43ed-979d-39a508d1c4f7
 






Sunday, June 27, 2021

Jim Elliot~

(In a letter to his parents)

"I do not wonder that you were saddened at the word of my going to South America. This is nothing else than what the Lord Jesus warned us of when He told the disciples that they must become so infatuated with the kingdom and following Him that all other allegiances must become as though they were not. And he never excluded the family tie. In fact, those loves which we regard as closest, He told us must become as hate in comparison with our desires to uphold His cause. Grieve not, then, if your sons seem to desert you, but rejoice, rather, seeing the will of God done gladly. Remember how the Psalmist described children? He said that they were as an heritage from the Lord, and that every man should be happy who had his quiver full of them. And what is a quiver full of but arrows? And what are arrows for but to shoot? So, with the strong arms of prayer, draw the bowstring back and let the arrows fly–all of them, straight at the Enemy’s hosts.

‘Give of thy sons to bear the message glorious, Give of thy wealth to speed them on their way, Pour out thy soul for them in prayer victorious, And all thou spendest Jesus will repay.’"

                                                what a courageous belief... I pray always that God may use my daughter for His glory as she was the long wanted blessing in my life.. when time such as this comes in my daughter's life, may I remember Jim Elliot's words

what a courageous belief... I pray always that God may use my daughter for His glory as she was the long wanted blessing in my life.. when time such as this comes in my daughter's life, may I remember Jim Elliot's words