Wednesday, May 23, 2012

Хүн амьдралдаа ингэхгүй.. тэгэхгүй яав аа гээд харамсаад л явдаг үе зөндөө байдаг байх.. тийм үеүдэд нэг л гунигтай ч юм шиг.. шаналалтай.. надад тийм үе мэр сэр байсаан.. харамсаж байгаа зүйл байна уу гэж өөрөөсөө би асуун хэд хонолоо.. алга аа.. хүсч байсан бүх л зүйл минь биелсэн мэт.. нууцхан хүндэлж, хайрлаж байсан хүмүүстэйгээ ч учирсан болохоор одоо надад үнэхээр энэ мөчийг хүртэл тэгэх л байсан юм гэсэн харамсал алга байна.... би аз жаргалтай байна аа.. амьдрал сайхан учралуудаар зөндөө байна шүү дээ.. хүний сэтгэл ээ гэж.. тэгэхээр.. өчнөөн сар жилээр мөрөөдөж байсан хүнээ нэг хараад ч юмуу уулзаад тэгээд л тайтгарчих юм даа.. би жоохон охин хэвээр байна даа...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Tuesday, May 22, 2012

Хэвээрээ

Чи надад нэг л дотно мэт
Чин сэтгэл холбогдох ёстой байсан мэт
Магад хамт зурагдсан заяатай ч
Манант хорвоод чи минь замхарсан

Яагаад миний хайр хэзээ ч бүтдэггүй юм бол оо
Яараад учралууд минь нисэн одох юм
Энэ сэтгэлд гэтэл дүр чинь хэвээр
Эгэл  би эндээ хэвээр


Tuesday, May 15, 2012

Далд утга

Ажлын маань эгч энэ гайдыг бидэнтэй хуваалцсан юм. Уншаад үнэндээ итгээгүй болохоор, хамт ажилладаг Англи залуугаас та нар нээрээ ингэж цаагуур утгаар илэрхийлдиймуу гэсэн чинь 100% тийм гэсэн... би бараг ө боже мой.. арай ч дээ гэж бодсон ч үүнийг мэдэлгүйгээр үл ойшоогоод явж болохгүй юм байна аа гэж бодсондоо хүмүүст бас share-лэж байна аа... англи, европчуудтай ажил төрлөөр харьцдаг хүмүүс байвал бас уншаад авна биз ээ..

Wednesday, May 2, 2012

амьдрах сайхан

Яг одоо гадаа зуны орой шиг дув дулаахан, салхигүй намуухан орой байна.. хэсэг сая балкон дээрээ гарч зогслоо.. хүүхдүүд шуугилдаад л, залуу аав ээж нар хүүхдүүдээ салхилуулаад л.. Монголын минь нэгэн сайхан үдэш өнгөрч байна аа.. Миний нэг мөрөөдөл байдаг юм.. нэг л сайхан өдөр би тэр аз жаргалтай хосуудын адил хайртай залуутайгаа алхалж, хөөрхөн хүүхдээ тоглуулаад л, өвөө эмээ болсон ч хамтдаа гадаанаа салхилаад л.. амьдрах сайхаан...