Saturday, August 5, 2023

Сүр жавхлангийн хаалгаар /Through Gates Of Splendor/

Сүүлийн 1 жил Элизабет Эллиотын подкаст, бичлэгүүдийг бүгдийг нь сонсож, үзэж байна. Түүний анхны нөхөр Жим Эллиот Есүс Христийн сайн мэдээг  Эквадорын зэрлэг омгийнхонд хүргэхээр бусад 4 нөхдийн хамт нисдэг жижиг тэргээр очсон ч тун удалгүй тэдний гарт амиа алдаж, түүнээс хойш Элизабет тэр зэрлэг омгийнхон дээр бяцхан охинтойгоо миссионерээр очиж амьдарсан тухай түүний бичлэгүүдээс зөндөө сонсож байсан. Одоо ингээд баримтад киног нь үзээд үнэхээр Бурханы хүмүүсийн авралын төлөөх хайр, төлөвлөгөө бидний бодлоос өөр байхыг харж байна.