Wednesday, November 18, 2009
Эрэгтэй найз
Monday, November 16, 2009
Хөөрхөн хөөрхий хүүхдүүд минь
Харахад хад чулуу шиг ч
Хайр зүрхэнд нь цохилдог
Хүүхэд гэсэн сэтгэл үйлстэй
Хүндлэл дагуулсан анд-ынхаа бичлэгийг энд тавьлаа. Та урмаараа, ухаанаараа ирээдүй болсон хүүхдүүддээ тусалж, бидэнтэй нэгдээрэй. www.mongolhuuhed.wordpress.com
Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна.
“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү. IMG_3101
Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, бужигнасан Дарь эхийн тэнд “Ганц худаг”-ийн амны яг дэргэд байгуулагдаад удаагүй байна. … Бид хүүхдүүдэд хайртай гэж ярьдаг гэхдээ тэдний төлөө хийсэн нь цөөхөн. Нэг биш нилээн олон хүүхдүүдэд хүний сэтгэл зүрх чиглэдэг, цэвэр тэдний төлөө гэсэн хөрөнгө оруулалт гэж үзсэн учраас энэ төвийг байгуулсан. Зарим нэг маань амьдарлын шаардлагын улмаас төвийн үйл ажиллагааг явуулах, оролцох боломжгүй болж..
Ерөөс тодорхой хэлэхэд энэ төв маань хэд хэдэн зорилготой юм. 1. Цэвэр хүмүүнлэгийн үйлс өөрөөр хэлбэл филантропи аян учраас ямар нэг ашиг олох шинжтэй үйл ажиллагаа энд байхгүй. Хүүхдүүдээс хэзээ ч мөнгө, төгрөг хураамж авдаггүй. Сайн санаат хүмүүсийн сэтгэл зүрхний хандив дээр тогтдог. Таныг чихэр жимс аваад ир гэх гэхгүй харин хуучин номоо дэвтэр аваад ирвэл бид баярладаг.
2. Гэр хороолол дунд, гүнд байрладаг өөрөөр хэлбэл яг гэр орондоо хичээл ном унших боломжгүй тийм хүүхдүүдэд үйл ажиллагаа маань чиглэгддэг. Бичигч би вээр өөрөө ч гэр хороолол дунд өсч хүмүүжсэн болохоор хотын төвд ийм хүмүүнлэгийн төв байгуулах үр дүн багатай гэж үздэг. Тэгээд ч яг хүүхдэд чиглэж хүрдэг нь хэд билээ дээ.
3. Сайн нөхөд , Блогчид тусалдаг.. Хайртай найзууд маань энэ төвийн үйл ажиллагаанд зөндөө тусалдаг Оргио, Оогийноо, Батзаяа, Ариус, Чимгээ, Номингоо, Мэндээ, Номио, Эрдэнээ, Лхагвасүрэн, Солонгос улсад ажилаж хөдөлмөрлөж байгаа сайн санаат нөхөд… /зарим хүмүүсийн нэрийг бичвэл багтахгүй байна/ гээд байвал дуусахгүй урт цуваа үргэлжилдэг. Тэд маань эргээд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Дөлгөөн гээд залуу сая том сэтгэлийн болон биет туслалцаа үзүүлсэн, бүр 3 хайрцаг ном аваачиж өгсөн юм шүү. Ийм хүмүүст хүүхдүүд маань би ч бас хайртай. Ийм л ч учраас энэ төвийн маань үйл ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэж би бодож байна. бид ийм хүмүүст хайртай, бас дуртай
4. Хэд хэдэн асуудал байгаа… Өөрөөр хэлбэл энэ төв маань жижигхэн тоосгон дэлгүүрийн 2 давхарт байрладаг. Түрээс нь сарын 200 мянган төгрөг. Бас багш байх… Сарын 150 мянган төгрөгний цалинтай боловч сүүлийн 3 сар цалингаа аваагүй, сэтгэл зүрхээрээ явж байгаа эмэгтэй бий. Хажуугаар нь автобус, унааны мөнгө гээд л асуудал зөндөө, товчоор хэлбэл 3 сарын байрны түрээс, багшийн цалинг өгөөгүй байгаа. Цаашид санхүүгийн ямар нэг эх үүсвэр хэрэгтэй байхаа. Ямар нэг төрийн төлөө байгууллагын төлөө биш хүүхдүүдийн төлөө юм шүү гэдгийг тодотгомоор байна. Сая менежер гэх эмэгтэйтэй уулзаад 12 сарын 5 гэхэд 3 сарын түрээсээ өгөхөөр боллоо. Аргагүй дээ. Хэн тэгээд л хэдэн сар түрээсийн байраа хий хоосон ашиглуулахгүй гэх билээ дээ. Угаасаа хүүхдүүдэд тусалж байгаа ч гэсэн түрээслүүлэгч бол түрээслүүлэгч . Танайх үйл ажиллагаагаа явуулахгүй бол бид өөр аж ахуйн нэгж оруулмаар байна гэсэн. Багш маань ч гэсэн… хэн тэгээд цалингүй ажиллаад яваад байх билээ.
5. Энд ямар нэг байгууллагын, хэн нэгний нэр төр, алдар хүнд олох “шоу” хийх гэсэн ойлголт байхгүй. Зүгээр сэтгэл зүрхээр байгуулагдсан ийм төв. Сэтгэл зүрх, суваг /нэг сувгийн гэдэг/ нэгтэй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд туслана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүүхдүүд ч гэсэн ийм сайхан сэтгэлтэй эгч ах нарыг хараад бахархдаг бас хайрладаг. Дээрээс чам шиг над шиг тань шиг хүмүүс болох юмсан гэдэг төсөөллийг олж авдаг. Мөрөөддөг. Хэрэв та хэн нэгэнд тусламаар, үр дүнг нь мэдэрмээр байгаа бол бидний үйл ажиллагаанд нэгдээрэй гэж уриалж байна. Уг нь сарын 5-10 мянган төгрөгийг ашиг олох биш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулах гишүүд дэмжигчид байвал үйл ажиллагаа маань зогсохгүй юм. Төлөвлөгөө бол аль нэг Хаан Банк дээр ч юм уу данс нээгээд тийшээгээ шилжүүлж байвал ямар вэ? Санхүүгийн зарцуулалт ч гэсэн mongolhuuhed.wordpress.com сайт дээр ил байг. Хэн нэгэн завшихгүй гэдэг үүднээс…
6. 80-100 хүүхэд энэ төвийн хүрэнд ирж ном уншдаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг тоглодог /бүртгэлтэй, эцэг эхтэй нь албан ёсоор уулзаж дэмжигдсэн/. Ямар нэг байгуулагын харъяа биш гэдгийг ахин хэлмээр байна. Дээрээс нь шашин гэх мэт бусад зорилго агуулаагүй юм шүү. Зөвөөр ойлгоорой. Бас дэмжээрэй Сайн үйлс дэлгэртүгэй
Бичигч: Обдоо


Өнгөрсөн жилийн шинэ жилээр хүүхдүүд маань авьяасуудаа ах эгч нартаа үзүүлээд…
Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
Tuesday, October 27, 2009
Би Монголоороо Гоёдог
Copyright to Undurkhaan
МУГЖ.Гүрбазар
Би Монголоороо Гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсээн...
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог оо
Тийм ээ би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу сэвэх үнэрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын бэлгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Ширгэшгүй Хэрлэнгийхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог оо
Би Монголоороо гоёдог оо
Алган дотор эвчгэн цагаан чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласаан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Буурин чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биеэс минь хийморь савсана
Савсан өнгөний нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ ээ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ гаталж чадах биш дээ
Гэхдээ би
Агтны мөртэй Монголдоо
Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа
Эх орон минь ээ
Би
Би Монголоороо гоёдог
Монголоороо гоёдог...
Thursday, October 22, 2009
Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ
Саяханы нэг өдөр гэртээ орж ирэхэд хаалган доогуур гэсэн хавчуурга шургуулсан байлаа. Оюутнууд унших ном материалдаа дарагдсан өдөр хоногууд үргэлжилсээр байгаа энэ үед овоо хөөрхөн тустай юм тараажээ. Ингэж бичсэн байх юм:Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ
Алхам 1
Номоо эсвэл өгүүллэгээ бүхэлд нь нэг гүйлгэж хараад, бүтэц болон дэвшүүлж буй санаа нь ямархуу юм байна гэдгийг мэдэрч авах
Алхам 2
Эхний болон сүүлийн догол мөрүүдийг анхааралтай уншаад, гол чухал санаануудыг нь базсан дүгнэлтийг олж авах
Алхам 3
"Дүгнэн хэлвэл," "Хамгийн гол нь" гэх мэт хэллэг үгүүд гарсан хэсгүүд чухал мэдээлэл агуулсан байдаг учир тогтож сайн унших
Алхам 4
Дүгнэлт хэсгийг түрүүлээд уншвал тухайн сэдэв юуны тухай вэ гэдэг ойлголтыг дороо авна
Алхам 5
Дараа өдөр нь тодруулж тэмдэглэсэн тэр хэсгээ дахин нэг гүйлгэн хараад, мөн 7 хоногийн дараа дахин нэг удаа харчихвал ой тоонд илүү сайн тогтож үлдэнэ.
Алхам 6
Энэ бол ур чадвар гэдгийг санаарай. Дадлагажиж, сурахад төвөгтэй мэт байвч тэвчээртэйгээр үргэлжлүүлсээр байгаарай. Дадлага бүхнийг төгс болгодог гэдэг шүү дээ.
Tuesday, October 13, 2009
Найз минь, наашаа суу
тээнэгэлзэн зогсоно уу?
Нарт орчлонд итгэлээ алдан гэлдрэн явж байгаа юм биш биз?
Залуу хүн танд, өнөөдөр, хоёрын хооронд гурвын дунд гацсан мэт
санагдаад байна уу?
Залж чиглүүлэх учиг зангилаас нь хаана тайлагдах юм бол гэж гайхшран бодон
сууна уу?
Хүсэл зорилгогүй бол хүлэг жолоогүй мэт
Хүлэг жолоогүй бол хүрэх газар үгүй шүү дээ
Хүрэх газар үгүй бол хөөрхийлөлтэй еэ би гэнэ ш дээ өөрийгөө
Хөрст дэлхийд тэгээд хүн болж төрсний хэрэг юун билээ гэх вий дээ.
Олон залуучууд маань сайхан хүсэл мөрөөдлийг тээн амьдардаг. Яах гэж? Амьдралын амт, эрх чөлөөг мэдрэе гэж тэгдэг биз ээ. Би ч мөн адил. Харин хоосон мөрөөдсөөр байх уу, эсвэл өөрсдийн гараар бүтээх үү? Хэдий ардчилал, эрх чөлөө эх оронд маань 90 оноос хойш ирсэн гэх ч, энэ бол нийгмийн эрх чөлөө. Харин хувийн амьдралдаа жинхэнэ эрх чөлөөг бид өөрсдөө л бий болгоно, тийм үү? Хэдий болтол хэдүүлээ хариуцлагаас зугтаан, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээ хойшлуулсаар байх вэ?
Нэгэн алдарт хүн жинхэнэ эрх чөлөөний нууц нь хариуцлага, түүнд хүрэх шийдвэр гэж хэлсэн байдаг. Нээрээ л тийм. Бидэнд аз жаргал, эрх чөлөөг утгаар нь мэдрүүлэх тэр амьдрал тэмүүлэлд хүрэхийн тулд бид заавал хариуцлага гэсэн юмтай тулгарна, түүнд шийдвэртэй, тэвчээртэй хандахад суралцмаар. Хэцүү шийдвэрүүд, ганцаардал дагуулсан шийдвэрүүд, таатай бус шийдвэрүүд, үйл ойлголцлыг бий болгосон шийдвэр, урам зоригтой шийдвэрүүд...
Түүхэн агуу хүмүүсийн амьдрал замналыг харахаар тэд дандаа л сонин сонин шийдвэр гаргаж, алдаж оносоор амьдралаа баян бас утга учиртай болгосон байдаг юм шиг.
Найз минь чи, салаа замын үзүүрт алийг нь сонгож нааш цааш явах вэ гэж
тээнэгэлзэн зогсоно уу?
Нарт орчлонд итгэлээ алдан гэлдрэн явж байгаа юм биш биз?
Үгүй байлгүй дээ, миний найз, түр зуурын л зогсолт байсан биз
Үймэрч гунихраад яахав, одоо боль, орчлонг хар.
Сайхан мөрөөдөж, салхийг сөрөн хамтдаа урагшилцгая
Саруул ухаан, оюун бодлуудаа мэргэн байлгацгаая
Эрх чөлөөт амьдралынхаа төлөө хариуцлагыг урьцгаая
Эрсдлээс айлгүй шийдвэртэй бас шийдэлтэй амьдарцгаая
Андууд минь
Saturday, October 10, 2009
Эх Орон минь
Уйлж би сэтгэлдээ уужирдгиймаа.
Айлын ах эгч нарыг аав ижий шигээ л гээд
Аялж би Монгол дуундаа уярдгиймаа...
Хүний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч
Хөх тэнгэрт Монгол нутаг минь гээд
Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа
Хэнэн тэнүүчилсэн бодлоо би яалтай...
Эх орны минь салхийг тээн ирж буй
Эгэл гийчний айлчилна гэх сургаар
Энгүй их догдолж, эргэж тойрон уулзчаад
Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа...
Ай хөөрхий, энэ бэтгэрч гунисан зүрх
Амь ордгиймаа зөвхөн Монголдоо л байхад
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..
.