Saturday, December 27, 2008

Гэрэлт найзууд

сайхан анд нөхөдтэй байхын аз жаргалыг мэдээгүй явсаар хатууран гандсан энэ зүрхийг блогчин хэдэн найзууд минь дэвтээж өгч байнаа. Ийм сайхан анд найзууд би өөрөө ч дотроо хайгаад байснаа мэдээгүй явсан мэт. Та нарын хүн нэг бүрээр би бахархдаг, хайрладаг, хараад баясдаг, хамтдаа байхдаа жаргалтай байдаг.

Хажууд минь тамхи татахгүй хичээж байгаа та нарыгаа хараад
Ханиад хүрээд гэртээ миарчаахад аньс чацаргана бариад ирдэг
Хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр хүмүүс та нар минь
Хээнцэр биш ч сэтгэл сайтай үзэсгэлэнт охид та нар минь.

"Гэрэлт найзууд" бидний дундаа зохиож байгаа Монита тоглоом гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. 8 охин, 8 залуу. Бие биенээ баярлуулж, аз жаргал мэдэрч байна бүгдээрээ. Энэ л Merry Christmas баярын утга учирын нэг хэсэг. Бүгдээрээ 1 сарын 3 хүртэл улам их энэ аз жаргалыг бусаддаа түгээе, ГЭРЭЛТ НАЙЗУУД минь.