Tuesday, January 15, 2013

энэ үдэш

Зам гялтганан цасаар хучигдахыг харахад
Залуу чи минь сэтгэлд дотно сайхан байна аа энэ үдэш

Хацар дээр зөөлөн цас унахыг мэдрэхэд
Хайр сэтгэл мөхөшгүйг илтгэх шиг гэгэлхэн байна аа энэ үдэш

Чамайгаа ямар ихээр үгүйлнэ вэ энэ зүрх гэвч
Чив чимээгүйхэн, нам намуухнаар хүлээнэ