Tuesday, March 24, 2009

Бавуугийн Лхагвасүрэн. Хайрын Мадригал





















Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.
Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
Чам руу татсан шулуун чавхдас гэмээнэ би
Над руу татсан шулуун чавхдас гэмээнэ чи
Чамдаа хазайн үгүй хүрч
Наддаа хазайн үгүй ирж
Би цэнхэр өнгөтэй
Чи цагаан өнгөтэй
Хос шулуун болно
Хүслээ элдэн одно.
Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр
АМЬДРАЛ
Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр
ТУУЛЬС хайлна.
Үүлтэй тэнгэр, газарт орон зайгаа булаалгаж
Үхэхийн цаг ирэхэд
Бидэн хоёр
Бие биедээ шингэн огтолцоно.

1 comment:

Anonymous said...

Сайхан шүлэг байна аа. Ийм удаан бичлэг хийхгүй хаана явна вэ? Завгүй л байна уу?