Saturday, October 10, 2009

Эх Орон минь

Ухаарахдаа даруусдаг хүний орчлонд
Уйлж би сэтгэлдээ уужирдгиймаа.
Айлын ах эгч нарыг аав ижий шигээ л гээд
Аялж би Монгол дуундаа уярдгиймаа...

Хүний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч
Хөх тэнгэрт Монгол нутаг минь гээд
Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа
Хэнэн тэнүүчилсэн бодлоо би яалтай...

Эх орны минь салхийг тээн ирж буй
Эгэл гийчний айлчилна гэх сургаар
Энгүй их догдолж, эргэж тойрон уулзчаад
Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа...

Ай хөөрхий, энэ бэтгэрч гунисан зүрх
Амь ордгиймаа зөвхөн Монголдоо л байхад
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..
.

4 comments:

Anonymous said...

minii oxin saixan shuleg bichsen bn shuu.. xairtai shu oxindoo

Anonymous said...

сайхан бичжээ! хөгшөөн.
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..


гэдгийг

Ухаант ардынхаа уужуу тайван , даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..

гэвэл ямар байна ?

Гэхдээ найз ни ч гэсэн яг ингээд л гэрээ санаад сууж байдгийн.
Гэхдээ хүн дунджаар 80 наслана гэж тооцвол энд 6 жил сурлаа гэхэд,
амьдралынхаа 10% д нь ч хүрэхгүй хугацааг энд өнгөрүүлж байга биз.хэхэ..

Хэт өөдрөгөөр хараад сууж байна даа.

Chimgee Mongol said...

миний найз өөдрөг байна дөө- 80 насална гээл кк.

xvv said...

Wow ямар гоё шүлэг вэ. :) санаж санаж ирэхээр бас нөгөө Монгол нь заримдаа санаанд хүрэхгүй байх нь ч байдаг даа хэхэ. Хаана ч байлаа гэсэн хүн өөдрөг, эх дэлхий, эх орноо гэсэн бодолтой л явбал бүх зүйл сайхан болно л гэж бодох болсон.