Thursday, October 22, 2009

Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Саяханы нэг өдөр гэртээ орж ирэхэд хаалган доогуур гэсэн хавчуурга шургуулсан байлаа. Оюутнууд унших ном материалдаа дарагдсан өдөр хоногууд үргэлжилсээр байгаа энэ үед овоо хөөрхөн тустай юм тараажээ. Ингэж бичсэн байх юм:



Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Алхам 1
Номоо эсвэл өгүүллэгээ бүхэлд нь нэг гүйлгэж хараад, бүтэц болон дэвшүүлж буй санаа нь ямархуу юм байна гэдгийг мэдэрч авах

Алхам 2
Эхний болон сүүлийн догол мөрүүдийг анхааралтай уншаад, гол чухал санаануудыг нь базсан дүгнэлтийг олж авах

Алхам 3
"Дүгнэн хэлвэл," "Хамгийн гол нь" гэх мэт хэллэг үгүүд гарсан хэсгүүд чухал мэдээлэл агуулсан байдаг учир тогтож сайн унших

Алхам 4
Дүгнэлт хэсгийг түрүүлээд уншвал тухайн сэдэв юуны тухай вэ гэдэг ойлголтыг дороо авна

Алхам 5
Дараа өдөр нь тодруулж тэмдэглэсэн тэр хэсгээ дахин нэг гүйлгэн хараад, мөн 7 хоногийн дараа дахин нэг удаа харчихвал ой тоонд илүү сайн тогтож үлдэнэ.

Алхам 6
Энэ бол ур чадвар гэдгийг санаарай. Дадлагажиж, сурахад төвөгтэй мэт байвч тэвчээртэйгээр үргэлжлүүлсээр байгаарай. Дадлага бүхнийг төгс болгодог гэдэг шүү дээ.

Saturday, October 10, 2009

Эх Орон минь

Ухаарахдаа даруусдаг хүний орчлонд
Уйлж би сэтгэлдээ уужирдгиймаа.
Айлын ах эгч нарыг аав ижий шигээ л гээд
Аялж би Монгол дуундаа уярдгиймаа...

Хүний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч
Хөх тэнгэрт Монгол нутаг минь гээд
Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа
Хэнэн тэнүүчилсэн бодлоо би яалтай...

Эх орны минь салхийг тээн ирж буй
Эгэл гийчний айлчилна гэх сургаар
Энгүй их догдолж, эргэж тойрон уулзчаад
Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа...

Ай хөөрхий, энэ бэтгэрч гунисан зүрх
Амь ордгиймаа зөвхөн Монголдоо л байхад
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..
.