Friday, February 12, 2010

Хоосон

Сайхан дуу сонсохдоо бодох хүнтэй байхсан
Санаашрахдаа ч бас утга учиртай байхсан
Зөрүү солиу тавилан гэж баймааргүй л юм
Зөнгөөрөө явахаар ингэдэг зохиол юм болов уу

Хоёр зүрх биесээ танин учрахсан
Хослон явахын жаргалыг мэдэрч үзэхсэн
Өдрийн бодол, шөнийн зүүд болсон учрал баймаар л юм
Өөрөө би эсвэл хүйтэн чулуу болсон юм болов уу

5 comments:

Naraa said...

Утга учиртай, гоё шүлэг байна. Нас залуу байна. Цаг нь болоогүй учирлын төлөө Цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг нэг дуу байдаг даа. Зүрхээ чагнаад явж байтал болно дөө.

Naraa said...

Хэхэхэ. Юун хүйтэн чулуу...

xvv said...

Ямар гоё бичээ вэ... нэг их удахгүй түүнтэйгээ учирна даа. Ийм шүлэг яагаад ч хүйтэн чулуунаас гарахгүй юм байна ;-b

Anonymous said...

Saihan poem boljee.

Anonymous said...

Don't wait until it's too late to tell someone how much you love, how much you care. Because when they're gone, no matter how loud you shout and cry, they won't hear you anymore.