Хөлөө гэмтээгээд 4 долоо хоног гэртээ, эмнэлэгт нам хэвтлээ. Амьдралдаа хэзээ ч ийм хөдөлгөөн муутай өнгөрүүлж байгаагүй шиг санагдана. Энгийн үед ажил гэр, найз нөхөд, аав ээж рүүгээ ч дуртай гэгч нь алхаад алхаад очдог, мөн бүтэн сайн бүрт л уул хад гээд алга болдог адал явдалт амьдрал минь орон дээрээ хэвтэж өнгөрүүлсэн 4 долоо хоногоор солигдлоо.
Намайг ийм л нөхцөл байдалд оруулж, STOP, удаашир гэж хэлэх гэсэн юм болуу даа гэж бодож ч үзлээ. Орон дээрээ юу хийхэв.. овоо хэдэн ном уншиж, зөндөө зүйлийг эргэцүүлэн бодож, алдаа оноогоо бас дэнслээд авлаа.
Одоо бүхнийг шинээр эхэлнэ ээ. Би чадах болов уу? Чадаасай.
3 comments:
Чи чаднаа, миний найз
you can do it
Чамайг чадна гэдэгт итгэлтэй байна аа. Үнэхээр өөрийн хүссэн зоргоор хөдөлж, явж чадахгүй тийм өдрүүдэд бушуухан босоод явмаар санагддаг шүү. Би ч бас нэлээн хугацаанд дөрвөн хананы дунд тааз ширтэн хэвтсэн дээ. Олон ч зүйлийн тухай эргэцүүлэн бодож, өнгөрсөн бүхнээ дүгнэж, цэгнэдэг юм билээ. Гэхдээ тийм боломж олдсонд баяртай байдаг. Учир нь амьдралын өрнөл дунд тиймэрхүү цаг, боломж тийм ч их тохиохгүй шүү.
АМЖИЛТ хүсье.
Post a Comment