Friday, August 15, 2008

Олимпоор амьсгалсан өдрүүд

Өчигдөр Тэнгист орой кино үзээд алтан медальтныхаа тоглолтыг амьдаар нь шууд үзэж чадсангүй, харин гараад ирсэн чинь жинхэнэ celebration болж байдгийм даа. Энд тэндгүй уухайлсан, хашгирсан, толгой биеэ машиныхаа цонхоор гарган, монголын далбаагаа хийсгэсэн залуус шөнөжингөө л давхиж, хөөрцгөөлөө. Гэр маань яг төв зам дагууг хэлэх үү орой унтах гэж чихэндээ earplug хийж байж унтлаа. Маргааш өглөө нь ажилтай болохоор аргагүйн байдлаас унтахгүй бол, гэхдээ л гараад ард түмэнтэйгээ хашгичаад явмаар л санагдсан шүү.

Хүмүүс Бадар-Ууганы тоглолтыг дэлгэцээр бултаараа хамтран үзэж байгаа нь




Замын хөдөлгөөн ч бүүр сайхан зогссоон

За тоглолт дууслаа


Телевизээр ерөнхийлөгч, ерөнхий сайд, Элбэгдорж эд нар гар гараасаа барин Монголоо уухайлж, Түвшинбаярын амжилтанд үнэндээ баярлаж, сэтгэл нь хөөрсөн сайхан эв нэгдлийг харуулжийсан. Талбай бүүр пиг дүүрэн. Залуучууд шууд шампанск эд нар задалж ууж. УБт ерөнхийдөө шөнө бүр 50-60 гэмт хэрэг гардаг гэж сая цагдаагийн ахлагч хүн Цагийн Хүрдээр хэлжийн. Гэхдээ өчигдөр шөнө бол 41 л гарсан гэнээ. Болоо ш дээ ард түмэн минь. Бие биенээ дэмжиж, хүндлээд явбал энэ улам л буурна. Өглөө ажил дээрээ ирсэн чинь хүмүүс маань бөөн настрин, шууд л тэмдэглэцгээж эхэлдэг байнашд. Yahoo msgr-ээр хүртэл хагас цаг улс эх орноороо хагас ажиллана гэсэн уриалга дороо тарчлаа. Дэлхийн энд тэнд байгаа найз нөхөд минь улсын минь далбаа, төрийн дуулал олимпийн ордонд мандан эгшиглэхийг нулимс гарган үзэж суужээ бас. Тэд сэтгэгдлээ хуваалцлаа. Би ч бас тэгэх л байсаан. 205 улсын 18т Монгол маань явж байгаа хоншоортой Монгол оо. Ард түмэндээ баяр хөөр, бахархалыг авчирсан, нэгтгэсэн, Монголын тусгаар тогтнолыг Хятадад, дэлхийн тавцнаа тов тодорхой харуулан батлан далбаагаа мандуулсан тамирчиддаа баярлаж байнаа. Спорт эв нэгдлийг авчирдаг . . . гэж нилээн ортой юм.

1 comment:

obdoo said...

tiishyy saihan oroi bsan gedegtee hen ch margahgyi