Sunday, August 17, 2008

Power of Hug

2007.5.21
I am now flying from US to Korean. Just finished watching a video named "Power of Hug." Hugging 5 times a day results in restoring broken relationships and firming of friendships.
There are 6 principles for hugging (Тэврэлтийн 6 дүрэм):
1. Look at each other in the eyes. (Бие биенийхээ нүд рүү хараарай.)
2. Hug deeply for 7 seconds. (7 секундын турш сайн тэврээрэй.)
3. Say inside in your heart "I love you," or "I like you." "Би танд хайртай" гэж чин сэтгэлээсээ дотроо бодоорой.
4. Imagine something nice about the person while you are hugging. (Тэвэрч байхдаа тухайн хүнийхээ талаар сайхан зүйл бодоорой.)
5. Whisper "I love you" into the ear. "Би танд хайртай" гэж шивнэн хэлээрэй.
6. Finish by looking each other in they eye. Тэгээд бие биенийхээ нүд рүү харж дуусгаарай.

Open your arms, give hugs (Гараа алдлан, тэврэлтийг бэлэглэ)
Hug creates miracles. (Тэр тэврэлт чинь гайхамшгийг бүтээнэ.)
Miracles for just about anyone. (Хэнтэй ч бай тэрхүү гайхамшгаа хуваалцаж болно.)


Хааяа нэг өнгөрсөндөө би юу хийж, бодож явж вэ гэдгээ дурсан санахаар тэмдэглэлийн дэвтрээ унших дуртай. Тэгсэн жил гаруйн өмнө зунь амралтаараа Монголдоо ирэх замдаа бичсэн Тэврэлтийн хүч чадлын тухай тэмдэглэлээсээ энд хуваалцахыг хүсээд. Тэр үед би тэр видеог үзэхдээ ямар ч байсан сэтгэл маш их хөдөлж, бүүр Монголоо, гэрийнхэн, найз нөхдөө санаад уйлж байснаа тодхон санаж байна. Буунгуутаа л энэ тэврэлтийг чинь үзүүлж өгнө дөө л гэж бодож байса. Яахав онгоцны буудал дээр хэрэгжүүлсэн л дээ. Гэхдээ л тэд маань жоохон ичсэн үү яасан реакц нь гайхсан байдалтай л байсан. Монголчууд маань бие биенээ тэврэх нь бүү хэл, хайртай байж хайртай ч гэдгээ нээх хэлдэггүй, хал нь гаднаа хайр нь дотроо хүмүүс. Хүмүүс сонин реакц өгөхөөр сонин л доо. Тэгээд онгоцны буудал дээр хэрэгжүүлээд л, дахиж Монголдоо тэгэх боломж олдоогүй юм байнаа бодоход. Гэхдээ хэлж бас тэвэрч байвал сайхан даа, амьдралын явцад эргэлзээ ч юмуу, үл ойлголцол гарахгүй гэх аргаагүй. Баруунд, АНУд сурч, амьтарсан оюутан залуус энэ талаар мэдэх л байх. Миний хувьд би эхэндээ нилээн л шоконд ордог байсан. Хүмүүс хайртай үгийг, сайхан гээчийн тэврэлтийг харамгүй өгнө. Эхэндээ дасахад хэцүү байсан ч сүүлдээ өөрөө дунд нь орцон явжаагаан. Охид нь хүртэл нэгнээ "my dear; babe" гэж хэлнэ шдээ. Хамт амьдарч байсан охидын маань нэг нь намайг тэж дууддаг байлаа. Мэдээж тэр хүн найз нөхөд, эгч дүүгийн хайрын агуулгаар л тэгж дууджаагаа л даа. Гэхдээ надад дуудах бүрт нь эвгүйцэх сэтгэл төрөөд тэсэхгүй, "Намайг зүгээр л Чимгээ эсвэл Найз минь гэж дуудаач" гэж хэлж билээ. Хөөрхий жоохон эмзэглэсэн байх л даа. Гэхдээ зүгээр ойлголцсон. Энэ зүгээр л бидний харилцаа, соёлын ялгаа. Ямартаа ч бид хайр, хүндлэл, сэтгэлийн мэдрэмжээ бие биендээ хүч, зориг, урам, батжуулалт болгон хааяа ч болов хэлж байвал илүүдэхгүй ээ.
Дээрхи видеон дээр хүмүүс тэвэрснээрээ яаж тайвширдаг, зүрх нь зогсч байгаа дөнгөж төрсөн ихрийг хооронд нь ойртуулсан чинь зүрх нь аяандаа хэвийн ажиллагаатай болон цохилж эхэлсэн, нэг солонгос гэр бүлийн хос тэврэлтийн үйл явцыг 1 сар хэрэгжүүлсний дараагаар буцаад гоё хосууд болсон тухай хүмүүсийн амьдралын түүхүүдээс гаргаж байсан. За өнөөдөр нэг сайхан үнэн сэтгэлээсээ 2 ч гэсэн хүнийг тэвэрье ээ.

3 comments:

xvv said...

Одоо тэврээд салкүйээ чамайг яана ;-)
Бас үнсэлт эрүүл мэндэд сайн гэжийлээ :-p

Anonymous said...

үнэхээр сэтгэлд бодол үлдээж байна шүү. өмнө нь найзуудаа байнга л хажууд минь тойроод л байж байна гэж боддог байлаа. санамсаргүй хэлсэн ганц үгнээс болж дотроо гомдол хадгалаад хоцордгийг анзаардаггүй байж. санаандгүй хэлсэн биз дээ гээд дотроо цайруулдгийг нь мэддэггүй байж. ганцаардаж байхад "миний найз" гэсэн хоёрхон холбоо үг хичнээн дулаан болгодгийг ухаарч санасангүй. шаналж явахад "андаа" гэсэн ганцхан үг намайг хичнээн баярлуулна гэдгийг дотроо бодож явсангүй.

Anonymous said...

Баярлалаа, хөөрхөн тэмдэглэл байна. Боломж гарвал л тэврээд байя :)