Saturday, December 27, 2008

Гэрэлт найзууд

сайхан анд нөхөдтэй байхын аз жаргалыг мэдээгүй явсаар хатууран гандсан энэ зүрхийг блогчин хэдэн найзууд минь дэвтээж өгч байнаа. Ийм сайхан анд найзууд би өөрөө ч дотроо хайгаад байснаа мэдээгүй явсан мэт. Та нарын хүн нэг бүрээр би бахархдаг, хайрладаг, хараад баясдаг, хамтдаа байхдаа жаргалтай байдаг.

Хажууд минь тамхи татахгүй хичээж байгаа та нарыгаа хараад
Ханиад хүрээд гэртээ миарчаахад аньс чацаргана бариад ирдэг
Хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр хүмүүс та нар минь
Хээнцэр биш ч сэтгэл сайтай үзэсгэлэнт охид та нар минь.

"Гэрэлт найзууд" бидний дундаа зохиож байгаа Монита тоглоом гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. 8 охин, 8 залуу. Бие биенээ баярлуулж, аз жаргал мэдэрч байна бүгдээрээ. Энэ л Merry Christmas баярын утга учирын нэг хэсэг. Бүгдээрээ 1 сарын 3 хүртэл улам их энэ аз жаргалыг бусаддаа түгээе, ГЭРЭЛТ НАЙЗУУД минь.

Monday, August 18, 2008

Хамгийн яруу сонсголтой 4 мөрт (номноос)

Thirty days has September
April, June and November
All the rest have thirty-one,
Excepting February alone,
And that has twenty-eight days clear
And twenty-nine in each leap year.

Sunday, August 17, 2008

Power of Hug

2007.5.21
I am now flying from US to Korean. Just finished watching a video named "Power of Hug." Hugging 5 times a day results in restoring broken relationships and firming of friendships.
There are 6 principles for hugging (Тэврэлтийн 6 дүрэм):
1. Look at each other in the eyes. (Бие биенийхээ нүд рүү хараарай.)
2. Hug deeply for 7 seconds. (7 секундын турш сайн тэврээрэй.)
3. Say inside in your heart "I love you," or "I like you." "Би танд хайртай" гэж чин сэтгэлээсээ дотроо бодоорой.
4. Imagine something nice about the person while you are hugging. (Тэвэрч байхдаа тухайн хүнийхээ талаар сайхан зүйл бодоорой.)
5. Whisper "I love you" into the ear. "Би танд хайртай" гэж шивнэн хэлээрэй.
6. Finish by looking each other in they eye. Тэгээд бие биенийхээ нүд рүү харж дуусгаарай.

Open your arms, give hugs (Гараа алдлан, тэврэлтийг бэлэглэ)
Hug creates miracles. (Тэр тэврэлт чинь гайхамшгийг бүтээнэ.)
Miracles for just about anyone. (Хэнтэй ч бай тэрхүү гайхамшгаа хуваалцаж болно.)


Хааяа нэг өнгөрсөндөө би юу хийж, бодож явж вэ гэдгээ дурсан санахаар тэмдэглэлийн дэвтрээ унших дуртай. Тэгсэн жил гаруйн өмнө зунь амралтаараа Монголдоо ирэх замдаа бичсэн Тэврэлтийн хүч чадлын тухай тэмдэглэлээсээ энд хуваалцахыг хүсээд. Тэр үед би тэр видеог үзэхдээ ямар ч байсан сэтгэл маш их хөдөлж, бүүр Монголоо, гэрийнхэн, найз нөхдөө санаад уйлж байснаа тодхон санаж байна. Буунгуутаа л энэ тэврэлтийг чинь үзүүлж өгнө дөө л гэж бодож байса. Яахав онгоцны буудал дээр хэрэгжүүлсэн л дээ. Гэхдээ л тэд маань жоохон ичсэн үү яасан реакц нь гайхсан байдалтай л байсан. Монголчууд маань бие биенээ тэврэх нь бүү хэл, хайртай байж хайртай ч гэдгээ нээх хэлдэггүй, хал нь гаднаа хайр нь дотроо хүмүүс. Хүмүүс сонин реакц өгөхөөр сонин л доо. Тэгээд онгоцны буудал дээр хэрэгжүүлээд л, дахиж Монголдоо тэгэх боломж олдоогүй юм байнаа бодоход. Гэхдээ хэлж бас тэвэрч байвал сайхан даа, амьдралын явцад эргэлзээ ч юмуу, үл ойлголцол гарахгүй гэх аргаагүй. Баруунд, АНУд сурч, амьтарсан оюутан залуус энэ талаар мэдэх л байх. Миний хувьд би эхэндээ нилээн л шоконд ордог байсан. Хүмүүс хайртай үгийг, сайхан гээчийн тэврэлтийг харамгүй өгнө. Эхэндээ дасахад хэцүү байсан ч сүүлдээ өөрөө дунд нь орцон явжаагаан. Охид нь хүртэл нэгнээ "my dear; babe" гэж хэлнэ шдээ. Хамт амьдарч байсан охидын маань нэг нь намайг тэж дууддаг байлаа. Мэдээж тэр хүн найз нөхөд, эгч дүүгийн хайрын агуулгаар л тэгж дууджаагаа л даа. Гэхдээ надад дуудах бүрт нь эвгүйцэх сэтгэл төрөөд тэсэхгүй, "Намайг зүгээр л Чимгээ эсвэл Найз минь гэж дуудаач" гэж хэлж билээ. Хөөрхий жоохон эмзэглэсэн байх л даа. Гэхдээ зүгээр ойлголцсон. Энэ зүгээр л бидний харилцаа, соёлын ялгаа. Ямартаа ч бид хайр, хүндлэл, сэтгэлийн мэдрэмжээ бие биендээ хүч, зориг, урам, батжуулалт болгон хааяа ч болов хэлж байвал илүүдэхгүй ээ.
Дээрхи видеон дээр хүмүүс тэвэрснээрээ яаж тайвширдаг, зүрх нь зогсч байгаа дөнгөж төрсөн ихрийг хооронд нь ойртуулсан чинь зүрх нь аяандаа хэвийн ажиллагаатай болон цохилж эхэлсэн, нэг солонгос гэр бүлийн хос тэврэлтийн үйл явцыг 1 сар хэрэгжүүлсний дараагаар буцаад гоё хосууд болсон тухай хүмүүсийн амьдралын түүхүүдээс гаргаж байсан. За өнөөдөр нэг сайхан үнэн сэтгэлээсээ 2 ч гэсэн хүнийг тэвэрье ээ.

Friday, August 15, 2008

Олимпоор амьсгалсан өдрүүд

Өчигдөр Тэнгист орой кино үзээд алтан медальтныхаа тоглолтыг амьдаар нь шууд үзэж чадсангүй, харин гараад ирсэн чинь жинхэнэ celebration болж байдгийм даа. Энд тэндгүй уухайлсан, хашгирсан, толгой биеэ машиныхаа цонхоор гарган, монголын далбаагаа хийсгэсэн залуус шөнөжингөө л давхиж, хөөрцгөөлөө. Гэр маань яг төв зам дагууг хэлэх үү орой унтах гэж чихэндээ earplug хийж байж унтлаа. Маргааш өглөө нь ажилтай болохоор аргагүйн байдлаас унтахгүй бол, гэхдээ л гараад ард түмэнтэйгээ хашгичаад явмаар л санагдсан шүү.

Хүмүүс Бадар-Ууганы тоглолтыг дэлгэцээр бултаараа хамтран үзэж байгаа нь




Замын хөдөлгөөн ч бүүр сайхан зогссоон

За тоглолт дууслаа


Телевизээр ерөнхийлөгч, ерөнхий сайд, Элбэгдорж эд нар гар гараасаа барин Монголоо уухайлж, Түвшинбаярын амжилтанд үнэндээ баярлаж, сэтгэл нь хөөрсөн сайхан эв нэгдлийг харуулжийсан. Талбай бүүр пиг дүүрэн. Залуучууд шууд шампанск эд нар задалж ууж. УБт ерөнхийдөө шөнө бүр 50-60 гэмт хэрэг гардаг гэж сая цагдаагийн ахлагч хүн Цагийн Хүрдээр хэлжийн. Гэхдээ өчигдөр шөнө бол 41 л гарсан гэнээ. Болоо ш дээ ард түмэн минь. Бие биенээ дэмжиж, хүндлээд явбал энэ улам л буурна. Өглөө ажил дээрээ ирсэн чинь хүмүүс маань бөөн настрин, шууд л тэмдэглэцгээж эхэлдэг байнашд. Yahoo msgr-ээр хүртэл хагас цаг улс эх орноороо хагас ажиллана гэсэн уриалга дороо тарчлаа. Дэлхийн энд тэнд байгаа найз нөхөд минь улсын минь далбаа, төрийн дуулал олимпийн ордонд мандан эгшиглэхийг нулимс гарган үзэж суужээ бас. Тэд сэтгэгдлээ хуваалцлаа. Би ч бас тэгэх л байсаан. 205 улсын 18т Монгол маань явж байгаа хоншоортой Монгол оо. Ард түмэндээ баяр хөөр, бахархалыг авчирсан, нэгтгэсэн, Монголын тусгаар тогтнолыг Хятадад, дэлхийн тавцнаа тов тодорхой харуулан батлан далбаагаа мандуулсан тамирчиддаа баярлаж байнаа. Спорт эв нэгдлийг авчирдаг . . . гэж нилээн ортой юм.

Thursday, August 14, 2008

Wednesday, August 6, 2008

Энэ блогоороо найз нөхөдтэйгээ холбоотой байж, өөрийн бодол санаа, амьдралаасаа хуваалцана гэж найдаж нээчлээ। Бас мэдээж олон ч шинэ найз нөхөдтэй болох биз дээ। Ямартаа ч одоо тууштай байхыг бодноо। Урьд нь англи дээр нэг эхлүүлээд орхисон, одоо тэгэхгүй л байхиймсан। Өнөөдөр их гоё өдөр байлаа। Ээжтэйгээ хоёр ч удаа тааралдаж, хамт өдөр хоол идэж, орой нь ажил тараад бас санамсаргүй Выставкад таардаг байна шд। Нэг хотод байж л ховор уулзалдах юм даа। Тэгээд шуудангаа шалгасан чинь АНУаас нэг найз маань сагсан бөмбөг, Израилийн Сөнөсөн Тэнгисийн шавар, саван тос эд нар, бас कद ном явуулжээ। Зөндөө их баярлалаа। Халуун ч гэсэн хайртай ээжтэйгээ уулзаж, бэлэг авч, блог нээсэн гоё л өдөр болчлоо।