'We are taller when we bow' ~ G.K. Chesterton
'Бид бөхийсөн үедээ илүү өндөр болдог' ~ G.K. Chesterton
'We are taller when we bow' ~ G.K. Chesterton
'Бид бөхийсөн үедээ илүү өндөр болдог' ~ G.K. Chesterton
.. ойрд диваажинд хурдан очихыг хүсдэг болж.. үе үе.. Эзэн Есүс маань хурдан ирж аваасай гэж хүсэх ч.. охинтойгоо тэнд үүрд хамт байна гэдгээ мэдэх ч.. итгэж амжаагүй олон хайрт хүмүүсээ бодохоор түр хүлээгээсэй.. гэж зүрхэндээ шивнэнэ...
.. энэ хорвоод хоргодох юу ч алга.. өдөр бүр сульдан буй биеэ л мэдэж байна.. хэрэв нэг минут амьдрах боломжийг Бурхан минь өгч байгаа бол Сайн мэдээний төлөөх үнэ цэнтэй.. тэрний төлөө л үйлдэл, амьсгал бүр минь байгаасай..
Харин өнөөдөр илүүтэйгээр энэ мөрөөдлөө үйлдэл болгох тал дээр сэтгэлд нуугдан байсан оч маань гал болж дүрэлзэх шиг болж, Бурхандаа хандан залбирч, энэ төлөвлөгөөгөө өргөн залбирлаа..
Ирэх 1 жилдээ нилээд номуудыг нь уншиж, яг алийг нь эхлээд орчуулахыг 2027 оны 1 сар гэхэд шийдээд, 2027-2028 ондоо эхний 1 номоо орчуулж хэвлүүлье гэсэн төлөвлөгөө бодож, энэ нь үнэхээр Түүний хүсэл, төлөвлөгөө мөн эсэхийг асууж, мөн бол үүнд хэрэгтэй мэргэн ухаан, хүч чадлыг гуйн залбирч эхэлж байна.
Past 3 years, I have been binge listening to all the podcast series of Elisabeth Elliot, a woman who lived truly faithful life devoted to It has been 2 years since a kindle to translate Elisabeth's books into my mother language Mongolian has been sparked in my heart with a vision to share her wisdom enabled and given by God with my fellow Mongolian girls and women.
Today, it seems that the small kindle hiding in my heart has become a like a blazing fire to actualize this vision.
So, I am dreaming and planning that I would read many of Elisabeth's books in the next 1 year until January 2027, and then decide on which book to translate as a first one and get it published by 2028.
Therefore, from today on I start praying to God whether it is His will or not to embark on this journey, if so He would enable with wisdom and strength to carry out this translation.
Ээжийгээ даган эргэлдэх охин минь
Эрвээхэй мэт дэгдэн нисэх юм
Энэ хорвоогийн хамгийн чухал үнэнг чи минь ойлгосон болохоор
Ээж нь одоо сэтгэл амар болсоон..
2 жил 1 сарын өмнө компанийхаа оффисоо зээлээр авч худалдаж авч байлаа.. 4 жилийн дотор төлчих байх аа гэж найдан зээлийн графикаа гаргуулж байв.. харин өнөөдөр 100% эзэлээ төлж дуусгаж чадлаа. Бүх арыг минь дааж тусалсан хайрт ээждээ, чадварлаг хамт олон, итгэл хүлээлгэн хамтран ажилласан бүх байгууллагадаа, хамгийн гол нь надад мэргэн ухаан, хүч чадлыг өгч, үргэлж чиглүүлдэг Бурхандаа бүх талархлыг өргөе өө.. тэмдэглээд шоколадтай бялуу хийлээ ..