Thursday, October 22, 2009

Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Саяханы нэг өдөр гэртээ орж ирэхэд хаалган доогуур гэсэн хавчуурга шургуулсан байлаа. Оюутнууд унших ном материалдаа дарагдсан өдөр хоногууд үргэлжилсээр байгаа энэ үед овоо хөөрхөн тустай юм тараажээ. Ингэж бичсэн байх юм:



Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Алхам 1
Номоо эсвэл өгүүллэгээ бүхэлд нь нэг гүйлгэж хараад, бүтэц болон дэвшүүлж буй санаа нь ямархуу юм байна гэдгийг мэдэрч авах

Алхам 2
Эхний болон сүүлийн догол мөрүүдийг анхааралтай уншаад, гол чухал санаануудыг нь базсан дүгнэлтийг олж авах

Алхам 3
"Дүгнэн хэлвэл," "Хамгийн гол нь" гэх мэт хэллэг үгүүд гарсан хэсгүүд чухал мэдээлэл агуулсан байдаг учир тогтож сайн унших

Алхам 4
Дүгнэлт хэсгийг түрүүлээд уншвал тухайн сэдэв юуны тухай вэ гэдэг ойлголтыг дороо авна

Алхам 5
Дараа өдөр нь тодруулж тэмдэглэсэн тэр хэсгээ дахин нэг гүйлгэн хараад, мөн 7 хоногийн дараа дахин нэг удаа харчихвал ой тоонд илүү сайн тогтож үлдэнэ.

Алхам 6
Энэ бол ур чадвар гэдгийг санаарай. Дадлагажиж, сурахад төвөгтэй мэт байвч тэвчээртэйгээр үргэлжлүүлсээр байгаарай. Дадлага бүхнийг төгс болгодог гэдэг шүү дээ.

Saturday, October 10, 2009

Эх Орон минь

Ухаарахдаа даруусдаг хүний орчлонд
Уйлж би сэтгэлдээ уужирдгиймаа.
Айлын ах эгч нарыг аав ижий шигээ л гээд
Аялж би Монгол дуундаа уярдгиймаа...

Хүний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч
Хөх тэнгэрт Монгол нутаг минь гээд
Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа
Хэнэн тэнүүчилсэн бодлоо би яалтай...

Эх орны минь салхийг тээн ирж буй
Эгэл гийчний айлчилна гэх сургаар
Энгүй их догдолж, эргэж тойрон уулзчаад
Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа...

Ай хөөрхий, энэ бэтгэрч гунисан зүрх
Амь ордгиймаа зөвхөн Монголдоо л байхад
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..
.

Friday, September 25, 2009

Сонин юутай?

Оройн 11 болох гэж байна. Түрүүхэн хичээлээсээ орж ирчээд yahoo msgr-ээр дэлхийн нөгөө хэсэгт ч зүрхэнд минь хамгаас ойр нандигнагдан байдаг эх оронд байгаа найз нөхдүүдтэйгээ хэсэг чатлалаа. Дэнвэрт ирээд сар гаран болжээ. Ирсэн өдрийн маргаашнаас л хичээлдээ орж, буцаад оюутны ширээндээ суулаа. Гоё байна дахин сураад- сурч буй зорилго минь эрхэм бас тодорхой учир.

Сурч буй сургуулийн минь нэр Колорадогийн Их Сургууийн Боловсролын Сургууль. Оюуутны байр маань сургуулиас 5 мин алхаал орно, яг хотынхоо төвдөө. 1ээс 17 давхар нь зочид буудал, 18аас 30 нь оюуутны байр, сонирхолтой байгааздээ кк. 2 roommate-тэй, нэг нь Калифорноос ирсэн, нөгөө нь НьЮ-Йоркых.

Дэнвэр хот Монголчууд ирсэн анхны хот гэдэг юм байна лээ. УБ, Дэнвэр хотууд 2002 онд эгч дүүс хот болсон. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. http://www.denversistercities.org/ulaanbaatar.php

Нэг сайхан мэдээ бол Дэнвэрийн Байгаль, Шинжлэх Ухааны Музейд Чингис Хааны тухай үзэсгэлэн хагас жилийн турш тавигдах гэж байна. http://www.dmns.org/main/en/General/Exhibitions/UpcomingExhibitions/ Бүүр гоё мэдээ нь гэвэл би энэ музейд сайн дурын ажилтан хийх завшаан олдсон хэрэг. Монголын түүхээ улам сайн мэдэж, гадны хүмүүст бахархан танилцуулж хөтөч хийнэ гэдэг миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг.

Өнгөрсөн долоо хоног Seattle хот руу 6 хоног яваад ирлээ. Бага ангийн хүүхэд, хуучны танилуудтайгаа уулзаж, олон цоглог залуустай хамт сайхан цагийг өнгөрөөлөө. Хэдэн жилийн өмнө Sleepless in Seattle гэдэг кино үзчээд энэ хот руу очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Love Happens гэдэг дөнгөж саяхан театруудаар гарч эхэлсэн кино ч тэнд хийгдсэн. Үнэхээр л сэтгэл булаам гоё хот байна лээ. Space Needle, First Starbucks Store, Ride the Ducks, Pike Street Public Market миний дурсамж болон үлдлээ.

10 сарын 16, 17-нд энд Монголын өдөрлөгүүд, Чингис Хааны Үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Монголоос, Америкийн өнцөг булан бүрээс хүмүүс ирэх гэж байгаа юм байна. Хэсэгхэн хугацаанд ч болов элэг нэгтнүүд, Монголын салхи тээн ирэх тэдэнтэй хамт байна гэж бодохоор сайхан байна. За за хичээлээ хийе даа

Monday, August 24, 2009

Ариусын шүлгээс...

Шүлгэнд дуртай надад Ариус найз минь өөрийн шүлгийн цоморлигоосоо хэдийг нь бяцхан ном болгож дурсгасан юм. Бүх шүлэг нь үг хэлэхийн аргагүй гайхалтай, заримаас энд бичмээр санагдаад. Шүлгүүдээ заавал ном болгож гаргаарай, фэнээс чинь.

Хэн Нэгний Аз Жаргал Байхсан

Хээр талд өвс өвсөө үнсэхийг анирдан
Хэнийх ч биш ганцхан миний амрагаа тэврээд
Хивс олбогоор дүүрэн өрөөнд бус
Хээнцэрхэн цэцгүүд дунд жаргалтайхан суухсан

Хоржигнон урсах голын чимээг үл анзааран
Хоёр зүрхээ л сонсон чимээгүйхэн зогсохсон
Хонхон цэцгийг таслалгүй энхрийлж үнсээд
Хорвоод биднийг учруулсанд баярлалаа гэж шивнэхсэн

Хэн нэгний аз жаргал нь байхсан
Хэлтгий заяа гэж хичнээн ч удаан гуниглах вэ
Хэрэвзээ зөвийг бодож амьдарвал
Хэнийг ч алаг үздэггүй хайр шүү дээ

Залуу хархүүд

Даарч байна уу гэж түүнээс битгий асуу

Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга

Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр

Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ


Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй

Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй

Ширтэх харцнаас чинь гал олж харвал

Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна


Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамайг эзэмдвэл

Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай

Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй

Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцаад өрдөхөд хэцүү


Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ

Хэрэггүй үгэнл булагдсан сэтгэл нь нээгдэхгүй

Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй

Хэнз цэцэг шиг болгоно түүнийг.


All copyrights to Arius








Sunday, July 19, 2009

Shibuya



ямар лаг эмх цэгцтэй юм бэ. удахгүй нүдээрээ харна аа :D

Saturday, May 23, 2009

Тэмдэглэлийн дэвтэр дэх багын шүлгүүд

Орцны дуунууд гэж байдаг - гэнэн бага насны дурсамж хайраар дүүрэн. Тэгвэл бас орцны шүлгүүд гэж байвал яах уу. Арван жилдээ цуглуулж, бас бичиж байсан хэдэн мөртүүдээ дэлгэмээр санагдлаа.

Халуухан гарыг нь нэгэнтээ атгавал
Хаа хэзээ ч санагдахын увдис
Хажууд нь зэрэгцээд хэдэнтээ азнавал
Харьсан хойноо ч хоргодох сэтгэл

Мөнгөн аяга шиг гарнаас чинь
Туулын усыг амсахсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан

Зүглэх ирээдүйд чамд хайрлагдаж
Зүүдэнд минь чи олонтаа орж
Сайхан харц чинь цээжинд гэрэлтэж
Эртнээс сонсогдсон гуниг
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Чи надад хайргүй бол
Чин үнэнээ хэлээрэй
Би чамд хэрэггүй бол
Битгий надаар тоглоорой
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Харц булаасан чиний нүд
Хайр татсан чиний инээд
Хамгаас дотно чиний төрх
Энэ бүхэнд чинь би.......
~~~~~~~~~~~~~~~~~~~

Хайрлана гэдэг амьдралын чимэг
Хардана гэдэг түүний дайсан.
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хайрыг би өнгөөр ялгаж, мөнгөөр үнэлэхгүй
Хайрыг би сэтгэлээр ялгаж, итгэлээр үнэлнэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хонхон цэцгийг таславч
Үндэстэй бол ургана
Хоёр найз салавч
Үнэнч бол үерхэнэ.
~~~~~~~~~~~~~~~~~

Үгээр хэлж, үзгээр бичээгүй нууцаа
Өмнө чинь дэлгэе, Амур минь.
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жирийн боловч нэгэн гол
Урсдаг газраа үзэсгэлэнтэй
Жирийн боловч нэгэн охин
Үерхдэг хөвгүүндээ үзэсгэлэнтэй
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэрэв чи нэгэн хөвгүүнд хайртай боловч
Хайртай гэдгээ бүү хэл
Харин тэр чинь ухаалаг бол
Харцнаас чинь хараад л мэднэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~

Thursday, April 9, 2009

нэр нь үл мэдэх зохиолчоос

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг зовлон дунд хэсэгхэн зовлон ч амттай

Friday, March 27, 2009

Хар Шоколадны Дууль

Нью Йорк мужийн Cornell University-ийн эрдэмтэд алимны хальс нь хорт хавдрын эсрэг олон төрлийн бодис, шим тэжээл агуулсан байдаг гэж тогтоожээ.
Харин Чикаго хотоос холгүй байдаг Northwestern University-ийн эрдэмтэд оливийн тос нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулаад зогсохгүй мөн энэ хавдартай тэмцэх эмчилгээ хийлгэж байгаа үедээ оливийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэж байвал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг гэдгийг судлаад гаргаад ирж дээ.
Гайхал үнэрт сармис мэдээж ханиад томуунаас сэргийлэхээс гадна /Цэргийн Сургуулийнхан кинон дээр салаагаараа сармис иддэг хэсэг хөөрхөн шүү/ цусны урсгалыг эрчимжүүлж, зүрхний шигдээстэй болох магадлалыг эрс бууруулдаг гэдгийг судалж гаргасан байна.
Калифорни мужийн UCLA (University of California, Los Angeles)-ийн судлаачид брокколи буюу цэцэгт байцаа хэрэглэж заншвал дархлаажуулалтын системийг нэмэгдүүлж, цагийн эрхээр бид насжихад маш сайн найз болдог гэсээн.
Хамгийн ГОЁ мэдээ харин юу вэ гэвэл, тус мужийн өөр нэг сургууль болох Tulane University- докторын оюутнууд какаоных нь хувь хэмжээ их орсон ХАР ШОКОЛАД нь флоридтой ооноос илүүтэйгээр шүдийг хамгаалж чаддаг гэж судалгаагаар баталжээ. Тэгвэл шүдээ угаахгүй хар шоколад идээл унтаад байвал яах бол, kkkk.
Бонус: Миний муу нэг найз охин онигоонд орж билээ, би ч орсийн болуу мэдкү. Саяхан амралтаараа АНУ явахдаа найзаасаа юу захимаар байна гэсэн чинь Хар Шоколад, болж өгвөл 100% жинхэнэ цэвэр шоколад гэлээ. Очоод тийм шоколад авах гээд нилээн хайсан ч дээд тал нь 85% л байлаа. Бүүр сүүлдээ арга тасраад тэндхийн найзаасаа тийм шоколад хаанаас олохуу гэсэн чинь "whahaha, тийм шоколад гэж хаана байдийн, тийм өндөр процентэд дуртай юм бол савтай какао аваачаад өгчихгүй юу тэр л 100% байна, whahaha" гэсиймдаа.

Tuesday, March 24, 2009

Бавуугийн Лхагвасүрэн. Хайрын Мадригал





















Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.
Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
Чам руу татсан шулуун чавхдас гэмээнэ би
Над руу татсан шулуун чавхдас гэмээнэ чи
Чамдаа хазайн үгүй хүрч
Наддаа хазайн үгүй ирж
Би цэнхэр өнгөтэй
Чи цагаан өнгөтэй
Хос шулуун болно
Хүслээ элдэн одно.
Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр
АМЬДРАЛ
Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр
ТУУЛЬС хайлна.
Үүлтэй тэнгэр, газарт орон зайгаа булаалгаж
Үхэхийн цаг ирэхэд
Бидэн хоёр
Бие биедээ шингэн огтолцоно.