Monday, December 14, 2020

 

Бараг жил тойрон ажилласан нэгэн үнэлгээний ажлын Эцсийн тайлан маань бараг 170 хуудас орчим болсон. 

Үнэлгээний ажлуудын үр дүн яагаад сайн ашиглагдалгүй, компьютерийн фолдерт хадгалагдаад, эсвэл шкафанд тоосонд дарагдаад үлддэг нь дэндүү их мэдээлэл, ар араасаа хөвөрсөн хуудас хуудас материал болсноос шалтгаалдгийг олон улсад энэ салбарын мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрөөд, ер нь зорилго, процесс, үр дүн, зөвлөмжөө маш товчхон нүдэнд дүрслэлээр буулгаад тайлангаа хийх нь оновчтой болохыг тогтоож, тийшээ үнэлгээний чиглэл хандлага явж байна. 

Өөртөө бас энэ талаар нээлттэй байж, суралцах зорилго тавьлаа. 


Wednesday, November 11, 2020

Хэн ч ойлгохгүй үед.. Хэнд ч ойлгуулж чадахгүй үед

Khuvsgul lake, September, 2020
Хэн ч ойлгохгүй үед

Хэнд ч ойлгуулж чадахгүй үед

Ганцхан Бурхан Та л бүхнийг мэдэж байгааг санах дор 

Гуниг үргэн тайвшралыг олох юм..




Monday, October 19, 2020

мэдрэмж

Ангаахай үр минь хажууд
Амьсгаа нь тайван хэмнэлтэйгээр
Алаг орчлонгийн нэгэн өдрөө үдэн нойрсоно.. 

Энэ мөчид.. 
Эгшиглэн тоглох намуун аязны чимээн дор
Ээж нь үргэлжлүүлэн их ажилдаа орно.. 

Хэдий хугацаанд энэ хэмнэл үргэлжлэхийг
Хэлж мэдэхгүй ч, ямар их үнэ цэнэтэй мөч болохыг 
Хажууд нь байгаа хэрнээ л улам ойлгох юм.. 







Sunday, September 20, 2020

Сүйжин охин минь хурдан эдгээсэй..

                                                                                                                                                                 Номингоо найзын минь охин ийм аймар өвчин тусаад, Гэрэлт найзууд бид чадахаараа энд тэндээс тусалж байна. Хандивын аянг Facebook ашиглаад нилээн өрнүүлж байгаа ч хүний сайхан сэтгэл цаг хугацаатай уралдаж байна.. Хөөрхөн Сүйжин охин минь хурдан эдгэрч, том болно оо.. охиноос минь өөрцгүй санагдана..                                                                                                                                                                                                                                                                                         


Saturday, August 29, 2020

 "Юу тарина, түүнийгээ хураана" гэж Библи дээр Бурхан хэлсэн байдаг.. өнгөрсөн 10 жил би сайн сайхан зүйлсийг тийм их тарьж чадаагүй, харин илүүтэй мууг тарьсан гэж өөртөө дүгнэлт хийсэн... түүнийхээ үр дүнд зохих үр дүнгээ амсаад явж байгаа.. 

Харин үүнээс цааш үргэлж сайн үрийг тарьж амьдарна.. дотор минь буй Бурханы Ариун Сүнс надад хүчийг, мэргэн ухааныг үргэлж өгөх учраас.. 





Monday, April 20, 2020

Сэргэлт.. бага багаар


Ойрд Элизабет Эллиот мишионерын видео лекцүүдийг Youtube-ээр сонсож, зүрх сэтгэл минь маш их ивээгдэж байна. Түүний нөхөр Жим Эллиотын хэлсэн энэ үгийг сэтгэлдээ тээн бодсоор байна: "He is no fool who gives what he cannot keep to gain what he cannot lose."

Орчуулбал: "Алдахгүй зүйлээ олж авахын тулд үлдээж чадахгүйгээ өгөгч нь тэнэг нэгэн биш." гэх үү..


Tuesday, March 31, 2020

Корона вирус

Корона вирус гараад 2 сар гаран болж байна.. дэлхий даяараа л хөл хорионд орж, бүх юм хамгийн үнэ цэнэтэй зүйл рүү биднийг төвлөрүүлж байх шиг.. Өчигдөр Цэцэрлэгт хүрээлэнгээр салхиллаа..

Охиноо өнөөдөр орноос унагаагаад.. нөгөө өрөөнд ороод ирэх хооронд унтаж байсан охин маань өнхрөөд унасан байсан..анх удаа ийм зүйл боллоо.. одоо илүү сонор сэрэмжтэй байхгүй бол улам л хөдөлгөөнд орно..
сэтгэл өдөржин хүнддүү байлаа.. бүх зүйл сайн сайхан өнгөрөөсэй..


Saturday, February 8, 2020

Өнөөдөр анайгийндаа охин, ээж 2-тойгоо очоод, зөндөө сайхан дайлуулж, ажил төрлөө ярьцгаалаа.. Хачирхалтай нь охин маань жоохон жоохон уйлаад.. хөөрхий гэрээсээ гарахгүй, хардаг хэдхэн царайнаасаа өөр царай харахгүй болохоор ийм бишүүрхүү болдым байх даа..

Сониноос эмээгийнхээ бүрж өгдөг тараг уух их дуртай байгаа..

Monday, February 3, 2020

2020 оны 2 сарын 2-ны өдөр охин минь бор хоолонд орж эхэллээ. Анхны хоол нь лууван, бананы нухаш. Өглөө, оройд өгөв: 1 халбаганы 10%-ийг л идсэн байх. Эмээ нь сүүл хөхүүлэх гэсэн боловч мөөмөө идээд цатгалан байхад нь таарсан уу, үгүй юу, нээх хүлхсэнгүй.

Өдөр бүр идсэн зүйлээр нь тэмдэглэл хөтлөх нь чухал юм байна - тухайн өгсөн хүнс хэр тохиромжтой, харшилж байна уу гэдгээ харахын тулд.

Бас нэг тэмдэглэлт үйл явдал бол анх удаа тосч үзлээ - амжилттай :))))