Thursday, December 1, 2011

Hello December, bye bye November

Сайн байна уу 12 сар минь? Өнөө өглөө их л эрч хүчтэй, эртээ гэгч нь сэрлээ..энэ сар минь өдөр бүр ийм сайхан эхэлж, өдөртөө ихийг бүтээж, оройдоо амгалан жаргаасай..

11 сар дэндүү хурдан дэгдээд өнгөрчихлөө.. блогтоо нэг ч бичлэг оруулах завдалгүй л дуусчлаа..УБт маань аль хэдийний шинэ жилийн уур амьсгал орсон.. энд тэндгүй сүндэрлэн гэрэлтэх сүлд модууд, уур савсуулж, хальтирч унах гээд ч байгаа юм шиг дэгэнцэн догонцон алхах хөгжилтэй хүүхэд, залуус, хөгшчүүл.. ай өвөл цаг минь хүйтэн ч цаанаа л нэг сэтгэлд дулаахан, оргилуун улирал шиг санагддаг.

Өнгөрсөн 11 сарын хамгийн том тэмдэглэлт үйл явдал бол аав ээж 2тоо цэвэр агаар бэлэглэсэн буюу Богд ууландаа аав ээж 2тойгоо нэвсийсэн цаснаар 3уулхнаа алхсан явдал байлаа.. Тэр хоёр маань надаас мундаг эрч хүчтэй, цоглог, тэсвэр хатуужилтай... бүүр миний бодсоноос илүүгээр хол замыг туулж, ердийн алхалтын урт маршрутаар өгсөж, уруудаж буусан... энэ ертөнц дээр 3уулхнаа юм шиг л явсан даа кк... эргэн тойрон цагаан мөнгөн цасанд хучигдсан өндөр модууд, цан хүүрэг.. хайртай 2 минь миний хажууд даруухнаар хөгжилтэй алхана..яг л үлгэрийн орноор алхаж байгаам шиг.. аав ээж 2 минь уулын оргил дээрээс УБтаа хар бор утаан дунд бөглөрснийг хараад үнэхээр хэцүү санагдсан байх.. тэгээд сардаа нэг ингэж ууландаа явж уушгиа цэвэрлэнээ гэж шийдсэн... та 2 минь урт удаан насалж, хамт байгаасай...
За ингээд айлчлан ирсэн энэ 12 сартаа ихийг хийж бүтээж, олон сайхан хүмүүстэй уулзаж учирч, өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөж, бусдад бас аз жаргал өгнө өөөө..










Wednesday, October 26, 2011

би бигээрээ л
хүн чанартайгаа
үнэн сэтгэлээсээ
амьдраад л явна

эргэлдэн хөврөх хорвоод
эгэл тансаг бигээрээ л
гэхдээ
хүрээлэх хүмүүс та наргүй бол
хичнээн ч амьдраад яах вэ
утгагүй



Wednesday, September 28, 2011

Масс, Брикс, Метро гээд бидний үеийнхэн ордог газар өдийг хүртэл орж үзээгүй явсаар өнөөдөр Брикс орлоо. Түр цэвэр агаар амьсгалахаар гарахад гадаа нь нас чацуу шахам 10аад таксины жолооч нар зогсч байх юм. Дөнгөж тэр Брикс гэх ертөнцөөс гарсан надад хэсэгхэн зуур гадаа зогсоход тэдний яриа сонсогдлоо.. дотор нь мөнгөө үрж яах гээд байагаа нь мэдэгдэхгүй хэдэн гарууд, гадаа нь амьдралын төлөө хүйтэнд зогсоод хуушуур  энээ тэр ярьсан хэдэн залуус... амьдрал аа гэж..миний эрээвэр хураавар бодролуууд гэж Б. Лхагвасүрэн гуайн шүлэглэсэн шиг...

Saturday, September 10, 2011

Анх хараад л таалагдсан

Анх хараад л таалагдсан
Ахиад хэд уулзсан
Хүнийх гэдгийг нь мэдээд
Хүрэн зүрхээ чандалсан

Нулимс хэдэнтээ дусалсан
Нууж өөрийгөө зөндөө явсан
Чамд би дургүй гэж ойлгоод
Чимээгүйхэн чи минь холдсон

Өвдөж байна сэтгэл минь
Үгүйлж байна дурсамжуудаа
Сайхан дүр чинь үүрд надад
Санаа бодолд минь нандинаараа үлдэг.







Monday, July 11, 2011

Every Day I Love You

Хамгийн дуртай дуугаа тавьчихлаа...хэд дахин нэг дор сонсоод ч, өдөржин, саржин сонслоо ч уйддаггүй, гэгээлэг гоё дуу... Өдөр бүхэн чамдаа би хайртай - ийм л байгаасай


Friday, May 6, 2011

Хүлээсэн мөч ойртож байна даа


Долоон бурхан одыг сая харлаа.. Тайландад ирснээс хойш анх удаа л од харж байна.. харах харахдаа 7 бурхан одоо харлаа.. Монголынхоо одод анивчсан цэлийсэн уудам тэнгэрийг харахад нээх сайхан байдаг сан.. ялангуяа, лагерь дээр :)) Монголдоо буцахад 7хон өдөр үлдсэнийг бэлэгшээн оддыг минь харуулаад ч байгаамуу?...

Сэтгэл минь тан руу үргэлж татагдана
Соронз юмуу гэлтэй, миний эх орон
Хайрласан, хүлээсэн хүмүүсээр дүүрэн
Хүндийн төв болохоор тэр юм болов уу..

Monday, April 25, 2011

Төрсөн өдөр, зочид, усны баяр

Сүүлийн хоёр долоо хоног үнэхээр сайхан өнгөрлөө. Блог ертөнцөөр дамжуулан анх танилцаж байсан Номио найз маань Монголоос ирж хамтдаа хэдэн өдөр ханьтай, хөгжилтэй гоё байлаа. Мөн эндэхийн Цагаан Сар бую Усны Баяр Сонгкран 4 сарын 13-15нд болж, жинхэнэ мартахааргүй өвөрмөц юм үзсэн дээ. Зүгээр л энд тэндээс ус цацаастай, усан буу онилоостой, шавар нүүр нүдгүй түрхээстэй... уурлаж болохгүй, уурлах гээд үг хэлэх гэвэл ам руу чинь шавар орно гэх мэтчилэн.. Бангкокын төв гудамж болон жуулчдын гудамжууд пиг хүн.. хоорондоо ус, шавраар байлдаад.. яг л хүүхэд насандаа очсон мэт.. Тайланд хүмүүс үүнийгээ бүх гэм муу муухайгаа арилгаж байгаа гэж үздэг юм билээ.



Залгуулаад 26 насны төрсөн өдөр 4 сарын 16нд боллоо. Тайландад ирээд танилцсан Монгол найзуудтайгаа мартахааргүй, маш сайхан тэмдэглэсэн. "Чимгээгийн төрсөн өдөр" гээд социализмын үеийн нэг кино байдаг даа.. тэрний II ангийг хийсэн, гээлүү, кк.. Найзуудын маань дийлэнхи нь эмч; Бангкокт Монголынхоо нэрийг гарган нэр төртэйгээр сурч, ажиллаж яваа залуу сайхан сэхээтнүүд байгаан.. Энэ хэдээрээ дамжуулан эмч хүний зовлон жаргалыг зөндөө их сурч авч байна дөө..

Нөгөөдөр Бангкокт болох НҮБ-ын Хүн Амын Сангийн симпозиумд Монголынхоо төлөөлөгчидтэй хамт 2 өдөр оролцоно. Тэндээс сурсан зүйлээсээ дараагийн бичлэгээр хуваалцана аа.

Дипломын урьдчилсан хамгаалалт 5 сарын 10нд болсон. Хичээл 13нд дуусна; тэгээд л эх орон тандаа харина даа. 2хон долоо хоног үлджээ :D

Sunday, April 10, 2011

3 мангар

Сингапурт ирсэн 2 дахь өдөр өнгөрч байна. Сонирхолтой, соёлтой хот улс юм аа. Хөгжил гэж ярихын аргагүй мундаг. Ирээд хуучны нэг андтайгаа уулзахад: "Эндэхийн хүмүүсийн хийдэг 3 л зүйл байдаг: гадуур хооллох, кино үзэх, шоппиндох; зүгээр л аймаар баян" гэж хэлсэн нь нүдэн дээр үнэхээр ил. Нэг сонирхолтой гоё санагдсан зүйл гэвэл үйлчилгээний салбарт /таксины жолооч, аяга таваг хураагч г.м/ өвөө эмээ нарыг ажиллуулж, төр засгаасаа бодлогоороо тэднийг дэмжин ажилтай байлгадаг юм байна.

Бичье гэсэн гол зүйлдээ орьё.. Өнөөдөр нэг кино үзлээ. '3 мангар' (3 idiots) гэдэг Энэтхэг кино; 2009 онд хийгдсэн. Үйл явдал Энэтхэгийн инженерийн топ их сургуульд өрнөнө. Өчнөөн олон жилийн турш тэнд сурсан оюутнууд мэдлэгийг автоматаар цээжилж машин шиг л байсан уламжлалыг нэгэн өдөр эгэл хэрнээ суут оюутан ирснээр цохилт өгдөг. Гол мэссэжүүд нь: оюутнуудад, 'дуртай зүйлээ мэргэжлээ болго'- 'make your passion profession;' багш нарт, 'загас өгөх биш загас барихыг заа'-'don't give fish, but teach how to fish;' бүгдэд: эзэн хичээвэл заяа хичээнэ'- pursue excellence, then success follows.'

Механикийн инженерээр сурч буй тэдний ихэнхи нь бөөн айдастай, аав ээж нь сур л гэсэн учраас сурдаг - нэг үгээр дургүй юмаа сураад байдаг. Бүүр амиа хорлосон тохиолдлууд ч гарч байна лээ..
Өө тэгээл манай 3 мангар найз нөхөрлөл гэдгийн утга учир, хайр золиосыг сэтгэл хөдлөм үйл явдлуудаар харуулна даа. Кино үзээд амьдралдаа хоёр л удаа уйлж байсан надад энэ киног үзэж байхад бараг 6 удаа уйлах шахсан, бас зөндөө юм ухааруулсан нтр заавал үзээрэй 'two thumbs up and highly recommended' л гэмээр байна даа.

Monday, March 21, 2011

52 хоног үлдлээ

Сүүлчийн семестр эхэлсээн.. Монголдоо буцахад яг 52 өдөр үлджээ.. ирсэн өдрөөсөө эхлээд л буцах өдрөө хүлээсэнсэн, хэхэ. Хүн ам зүйч-судлаач гэсэн мэргэжлээр Махидол гэдэг энэ их сургуульд магистрын зэрэг горилон сурч байгаа билээ. Хэдийгээр 5 сард хичээл дуусах ч, энд үлдэж дипломоо бичээд 8 сард хамгаалах ёстой, дүрэм ёсоор... харин би 5 сард Монголдоо буцан, тэндээ дипломоо бичих зөвшөөрөл авахын тулд комисст 5 сараас өмнө дипломынхоо60%-ийг нь дуусгана гэж ам гарч байж зөвшөөрүүллээ. Үүнийхээ шанг хүртэж, хичээлийнхээ хажуугаар дипломоо бичиж байгаа- олон зүйлийг хамт хийх нь эрүүл мэндийн хувьд тиймэрхүү нөлөөтэй байгаа ч, хэхэ, нутагтаа хурдан очно доо гэсэн сэтгэл намайг урагшлуулж, хүч өгч байна. Зунжингаа сайхан Монголдоо :) тэгээд 8 сард буцаж Тайланд ирж дипломоо хамгаална даа.. Дипломын сэдэв: "Монгол улс дахь нялхасын эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс"-эд дата анализ хийх. Энэ талаар ажилладаг, судалгаа хийдэг таньдаг, мэддэг хүн байвал, хэлээрэй. Монголд очоод уулзмаар байна.
Aristotle: "The roots of education are bitter, but the fruits are sweet."

Tuesday, March 1, 2011

хуудас, хуудсаар


Нэг өгүүллэг уншаад их таалагдлаа. Хүмүүс амьдралд тохиолдож байгаа үйл явдлуудаас дүгнэлт хийхийг урьтал болгох хандлагатай байдаг гэнэ ээ. Гэтэл тэр тохиолдож буй үйл явдлууд сайн үр дагавартай юм уу, муу үр дагавартай юмуу гэдгийг яг тухайн үед хэлэх боломжгүй. Учир нь энэ бол 'амьдрал' хэмээх агуу том ботийн зөвхөн нэг л хуудас нь. Нэгхэн хуудас уншаад тухайн ном цаашид хэрхэн өрнөхийг, төгсөхийг дүгнэж болдоггүй шиг л..

Семестер дуусах гээд ойрд хичээл ихтэй байгаа ч, энэ үеийн хуудсууд маань ирээдүйн бүлгүүдэд нилээн ач холбогдол авч ирэх байх хэмээн найдан, шамдан сурсаар л байна. МУИС-т оюутан байсан үе минь санагдаж байна.. хичээлийнхээ хажуугаар карманы хэдэн мөнгө олох гэж сонинд зар өгөн бичгийн орчуулга хийн шөнөжин суудаг байж билээ. Намуухан аяз, өтгөн байхууг ханиа болгочоод л - ядарна гэдгийг ч тоож, мэдрэхгүй - гоё үе шүү.

Бүүр урд үеийн түүхийг сөхвөл, 10 жилд байхад хичээл тараад шууд харина гэж байдаггүй байж билээ. Өглөө 8аас ороод 12:25д тардаг байлуу.. Тарангуут багш компьютерийнхээ лаборатори луу бүгдийг нь оруулаад баахан бодлого өгөөд 6 хүртэл суулгачихдаг байлаа. Тооны гүнзгий анги байсан болохоор, өдөржин шөнөжин тоо бодоод л, тоогоор амьсгалсан он жилүүд байлаа. Гэрийн даалгавар гээд л бараг өдөр бүр 100 бодлого өгдөг байсан шиг санагдана. Заримдаа жоохон хүүхдүүдэд ахадсан мэт ачаалалтай байсан ч, бидэнд маш их тэсвэр хатуужил олгосон юм даа, багш минь, цаагуураа.

Багадаа олсон тэр чанар, оюутан байхад ашиг тусаа их өгсөн.. Хэдий яг тухайн үеүдийн хуудсууд ядралт, нойр хүрэлт, сульдалт, уйтгартай ч юм шиг түүх зөндөөтэй байсан ч, хойших бүлгүүддээ улам л баян өрнөлүүдийг өгч байсан юм байна аа.

Яг одоо унтах ч эрхгүй суугаа би өөрийгөө энэ бүх түүхээр зоригжуулан сууна. Улам л сайхан ирээдүй урд минь байна. Хэдхэн өдрийн нойр юу байх вэ, тэ.. тэглээ ч энэ долоо хоног дуусаад ангиараа долоо хоног field trip хийж, сайхан амрах болохоор..

шинэ уриа: хуудас, хуудсаар..

Thursday, January 20, 2011

Камбужид аялсан тэмдэглэлээс

Бага байхдаа "Камбуж ардын үлгэрүүд" гээд нилээд зузаан үлгэрийн номыг дахин дахин унших дуртай байж билээ. Гэхдээ тухайн үед Камбужыг бодит улс гэж бодоогүй, үлгэрийн нэг орон л юмуу даа гэж боддог байлаа. Гэтэл яасан бэ гэвэл.. хэхэ тэр үлгэр домгийн гэмээр улсдаа очих хувь заяа тохиодийм байна..

Камбуж 14,8 сая хүн амтай, үндсэн хуульт хаан засаглалт, зүүн өмнөд Азид оршдог.

Нэг зөрчилтэй сонирхолтой ч гэмээр зүйл бол үлгэрт их л сайхан орон шиг санагдаж байсан улсынхаа тухай том болоод энээ тэрээ юм уншаад ирсэн чинь түүхийн аймар хар хуудастай орон байсныг олж мэдсэн. Пол Пот гэгч улсын захирагч нь 1975-1979 онд улсынхаа тархи ухаан нь болсон 7 сая гаруй сэхээтнүүдээ хомроголон устгасан.. evil crazy...

Байгалаа эгчтэйгээ хамт нэгэн турист компаниар зуучлуулан автобус дүүрэн жуулчидтай Khao San Road-ээс өглөө 8 цагт хөдлөөд, Камбужид орой 9 цагийн үед очоод, замдаа ядарсныг хэлэх үү үхсэн юм шиг унтлаа.

Тэр цагаан хаалганы цаана Камбуж

Маргааш нь тэр гайхамшигт Angkor Wat буюу эртний нийслэлийг нь өдөржин явж үзлээ. 12-р зуунд баригдсан энэ том сүм хийдийн байгууламж үнэхээр сүрлэг, аргагүй л сая сая жуулчдыг татсан газар байна лээ. Бид 2 нэг өдрийн билетийг нь л авлаа. Тэр нь ч үнэхээр хангалттай байсан.. яахав хосоороо, гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс тэр 3 өдрийн, 7 өдрийн билетүүдийг нь аваад дугуй унаад, сүм хийдүүдээр нь тойрон аялал хийж, зураг хөрөг аваад явж байгаа харагдана.

инээмсэглээд л..


Туурь ба хоёр бүсгүй


Энэ мод, байгууламж 2 нээх романтик аа

Орой нь гарч хооллочихоод, сайхан бүжиглэлээ.. Ерөөсөө тэр хавь бол ресторан, клаб, худалдааны гудамжаар дүүрэн - дэндүү commercial болсон газар байна лээ. Маргааш өглөө нь sweet second home Thailand гээд буцсан даа.


Thursday, January 6, 2011

Mongolian Best Dance Crew

Амралтын 2 долоо хоног минь үүгээр дуусч, нөгөөдөр өглөө Тайланд руу нисэх нь дээ. Нүд ирмэх зуур л өнгөрчихлөө.. Шинэ жил гэдэг оргилуун сайхан баярыг нижигнэтэл тэмдэглэдэгээр Монгол маань алдартай шүү дээ. Энэ л үеэр ирсэн болохоор анд нөхөдтэйгээ бөөн бөөнөөр нь уулзаад л сайхан байлаа. Санта Клаус 31-ны орой орж ирсэн нь том сюрприз байсан. Баярлалаа гоё номнууд бэлэглэсэнд..

За одоо яг бичье гэсэн юмаа бичье. Өчигдөр 6 дахь 7 хоног дээрээ явж байгаа 'Mongolian Best Dance Crew' циркт үзлээ. 7 хамтлаг шувтарч үлдсэний нэг нь 'Beatn1g Family' ба хамтлагийн гишүүн Тулга дүүгээ дэмжихээр очлоо. Долоо хоног бүр бүжгийн сэдэв өгдөг ба энэ 7 хоногийнх нь сэдэв нь 'Монгол.' Манай залуу үеийнхэн үнэн тасарчихаж дээ.. ямар ч мундаг бүжиглэдэг юм, хөөрхөн ч сэтгэмж гаргах юм..

Нэг л юм харин сэтгэл өвтгөлөө.. Орон даяар, тэр байтугай дэлхий даяар, youtube-ээр энэ тэмцээн цацагдаж байгаа. Шүүгчдийн нэг МУСТА Төмөрчөдөрийн Төгсөө Монгол улсын аюулгүй байдал, гадаад харилцаанд хохирол учруулахуйц өгүүлбэр хэллээ. 'Бөртэ Чонын Үрс' хамтлагийн нэг гишүүн бүжгийнхээ төгсгөлд боксын бээлий өмсөн бусад гишүүдээ нам цохиж олимпын медаль хүртэж буй агуулгыг дүрслэн харуулсныг шүүгч Төгсөө 'Нэг Монгол нь бээлий өмсөөд 5 хятадыг нам цохиж байхаар, бүгд бээлий өмсөөд 1 хятадыг нам цохьсон бол дээр байсан юм.' гэдэг байна. Өө кашмаааар гэж... Тэр хүн нэг газар найзтайгаа Хятадыг муулаад ярьж болно л доо, гэхдээ улс, дэлхий даяар өөрийнх нь үг бүр гарч байгааг ер нь ухамсарладаг юм болов уу...??

Зиа зиа, ямар ч байсан бухимдлаа сайхан гаргачихлаа. Тулга дүүдээ болон 'Beatn1g Family' хамтлагийнх нь бүх гишүүнд амжилт хүсье!