Friday, September 25, 2009

Сонин юутай?

Оройн 11 болох гэж байна. Түрүүхэн хичээлээсээ орж ирчээд yahoo msgr-ээр дэлхийн нөгөө хэсэгт ч зүрхэнд минь хамгаас ойр нандигнагдан байдаг эх оронд байгаа найз нөхдүүдтэйгээ хэсэг чатлалаа. Дэнвэрт ирээд сар гаран болжээ. Ирсэн өдрийн маргаашнаас л хичээлдээ орж, буцаад оюутны ширээндээ суулаа. Гоё байна дахин сураад- сурч буй зорилго минь эрхэм бас тодорхой учир.

Сурч буй сургуулийн минь нэр Колорадогийн Их Сургууийн Боловсролын Сургууль. Оюуутны байр маань сургуулиас 5 мин алхаал орно, яг хотынхоо төвдөө. 1ээс 17 давхар нь зочид буудал, 18аас 30 нь оюуутны байр, сонирхолтой байгааздээ кк. 2 roommate-тэй, нэг нь Калифорноос ирсэн, нөгөө нь НьЮ-Йоркых.

Дэнвэр хот Монголчууд ирсэн анхны хот гэдэг юм байна лээ. УБ, Дэнвэр хотууд 2002 онд эгч дүүс хот болсон. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. http://www.denversistercities.org/ulaanbaatar.php

Нэг сайхан мэдээ бол Дэнвэрийн Байгаль, Шинжлэх Ухааны Музейд Чингис Хааны тухай үзэсгэлэн хагас жилийн турш тавигдах гэж байна. http://www.dmns.org/main/en/General/Exhibitions/UpcomingExhibitions/ Бүүр гоё мэдээ нь гэвэл би энэ музейд сайн дурын ажилтан хийх завшаан олдсон хэрэг. Монголын түүхээ улам сайн мэдэж, гадны хүмүүст бахархан танилцуулж хөтөч хийнэ гэдэг миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг.

Өнгөрсөн долоо хоног Seattle хот руу 6 хоног яваад ирлээ. Бага ангийн хүүхэд, хуучны танилуудтайгаа уулзаж, олон цоглог залуустай хамт сайхан цагийг өнгөрөөлөө. Хэдэн жилийн өмнө Sleepless in Seattle гэдэг кино үзчээд энэ хот руу очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Love Happens гэдэг дөнгөж саяхан театруудаар гарч эхэлсэн кино ч тэнд хийгдсэн. Үнэхээр л сэтгэл булаам гоё хот байна лээ. Space Needle, First Starbucks Store, Ride the Ducks, Pike Street Public Market миний дурсамж болон үлдлээ.

10 сарын 16, 17-нд энд Монголын өдөрлөгүүд, Чингис Хааны Үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Монголоос, Америкийн өнцөг булан бүрээс хүмүүс ирэх гэж байгаа юм байна. Хэсэгхэн хугацаанд ч болов элэг нэгтнүүд, Монголын салхи тээн ирэх тэдэнтэй хамт байна гэж бодохоор сайхан байна. За за хичээлээ хийе даа