2 жил 1 сарын өмнө компанийхаа оффисоо зээлээр авч худалдаж авч байлаа.. 4 жилийн дотор төлчих байх аа гэж найдан зээлийн графикаа гаргуулж байв.. харин өнөөдөр 100% эзэлээ төлж дуусгаж чадлаа. Бүх арыг минь дааж тусалсан хайрт ээждээ, чадварлаг хамт олон, итгэл хүлээлгэн хамтран ажилласан бүх байгууллагадаа, хамгийн гол нь надад мэргэн ухаан, хүч чадлыг өгч, үргэлж чиглүүлдэг Бурхандаа бүх талархлыг өргөе өө.. тэмдэглээд шоколадтай бялуу хийлээ ..
Tuesday, December 19, 2023
Saturday, August 5, 2023
Сүр жавхлангийн хаалгаар /Through Gates Of Splendor/
Сүүлийн 1 жил Элизабет Эллиотын подкаст, бичлэгүүдийг бүгдийг нь сонсож, үзэж байна. Түүний анхны нөхөр Жим Эллиот Есүс Христийн сайн мэдээг Эквадорын зэрлэг омгийнхонд хүргэхээр бусад 4 нөхдийн хамт нисдэг жижиг тэргээр очсон ч тун удалгүй тэдний гарт амиа алдаж, түүнээс хойш Элизабет тэр зэрлэг омгийнхон дээр бяцхан охинтойгоо миссионерээр очиж амьдарсан тухай түүний бичлэгүүдээс зөндөө сонсож байсан. Одоо ингээд баримтад киног нь үзээд үнэхээр Бурханы хүмүүсийн авралын төлөөх хайр, төлөвлөгөө бидний бодлоос өөр байхыг харж байна.
Tuesday, July 18, 2023
'38-тай ээж'
Намар, өвөл, хавар, зун ээлжилсээр
Нэг л мэдэхэд 4 жил болжээ, энхрий үр минь төрөөд
Эргэх он жилүүд хөвөрсөөр өнөөдөр би '38-тай ээж' болж
Ээ дээ саяхан л '38-тай аав' гэдэг дууг сонсоод тэртээ хол шиг санагддаг байж..
Гэхдээ.. ухаажин буй өдөр бүртээ би хайртай
Гэнэн хонгор наснаасаа алслагдах бүртээ зоригжиж
Урьд хожид хэзээ ч байгаагүй амар тайвныг мэдэрч
Уужуу сэтгэл, уучлалаар дүүрэн амьдралыг эрхэмлэдэг болжээ..
photo from: https://www.dailypaintworks.com/fineart/a58ce9cc-531a-43ed-979d-39a508d1c4f7
Subscribe to:
Posts (Atom)