Thursday, July 29, 2010

Memoirs of Herlen

Зүүн хязгаарын Дорнод нутагт 38 хоног ажиллаад ирлээ. Нүд ирмэх зуур л өнгөрсөн мэт. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, шатаж яваа шижигнэсэн олон залуу хүмүүстэй хамт ажиллаж, амьдрахад сайхан байлаа. Өглөө 8аас орой 10 цаг хүртэл амралтын өдөргүй ажилласан ч цуцахгүй нас...

Аймгийн төвийн сум Хэрлэн нь 40000 гаруй хүн амтай, орон сууц, барилга ихтэй. Хэрлэн голоо дагаад уртаашаа сунаж тогтсон энэ хот амьдарч, ажиллахад таатайдуу. Оросууд соц-нийгмийн үед суурьшиж байхдаа маш их мод тарьсан нь одоо сүглэгэр өндөр сайхан моднууд болж, Хэрлэн хотыг ойн төгөл мэт үзэсгэлэнтэй болгожээ.

Хэрлэнд шүлхий гараад 7 сарын 11нд Наадам бололгүй хойшлогдоод 7 сарын 29, 30нд болсон. Хуушуур олж идэж чадаагүй ч /аймаар очертой байсан/ хорхог, айрагтай сайхан наадам болсон. Залуучуудтайгаа Дорнодын Энх зусланд очиж нэг сайхан өдрийг өнгөрөөсөн. Work hard, play hard шдээ. Зүрхэнд минь хоногшсон Дорнод сайхан нутагт дахин очих байлгүй дээ.