Saturday, November 21, 2026

Чинийхээ эгч нь, найз нь байя, охин минь


Бурханаас ивээсэн ганц үр чамдаа дүү төрүүлж чадахгүй ч чинийхээ эгч нь байя, ээж нь 
Будант хорвоод өмгөөлөх аав чамд минь байхгүй ч үргэлж хамгаалах өмөг түшиг нь байя, ээж нь                                              Буруу, зөвийг ухааруулах амьдралын урт нугачаанд урвахгүй байх хамгийн сайн анд найз нь байя, ээж нь 
Бурханы оршихуйд үүрд хамт байх хүртлээ буцааж нэхэхгүй дундаршгүй эхийн хайраа чамдаа асгасаар байя, охин үр минь

Wednesday, September 9, 2026

'We are taller when we bow' ~ G.K. Chesterton; 'Бид бөхийсөн үедээ илүү өндөр болдог' ~ G.K. Chesterton



 

'We are taller when we bow' ~ G.K. Chesterton

'Бид бөхийсөн үедээ илүү өндөр болдог' ~ G.K. Chesterton

Thursday, July 30, 2026

'Юу авснаараа бид амьжиргаагаа залгуулдаг бол юу өгснөөрөө бид амьдралыг бүтээдэг' - Винстон Черчилл

Өнөөдөр LinkedIn-ээс маш гоё нийтлэл уншсаны дотор Винстон Черчилл-ийн үг сэтгэлд хүрлээ: 'Юу авснаараа бид амьжиргаагаа залгуулдаг бол юу өгснөөрөө бид амьдралыг бүтээдэг.'


'We make a living by what we get but we make a life by what we give.' - Winston Churchill


Saturday, May 23, 2026

..диваажингийн тухай бодрол..

 .. ойрд диваажинд хурдан очихыг хүсдэг болж.. үе үе.. Эзэн Есүс маань хурдан ирж аваасай гэж хүсэх ч.. охинтойгоо тэнд үүрд хамт байна гэдгээ мэдэх ч..  итгэж амжаагүй олон хайрт хүмүүсээ бодохоор түр хүлээгээсэй.. гэж зүрхэндээ шивнэнэ... 

.. энэ хорвоод хоргодох юу ч алга.. өдөр бүр сульдан буй биеэ л мэдэж байна.. хэрэв нэг минут амьдрах боломжийг Бурхан минь өгч байгаа бол Сайн мэдээний төлөөх үнэ цэнтэй.. тэрний төлөө л үйлдэл, амьсгал бүр минь байгаасай..