Sunday, July 19, 2009
Monday, June 1, 2009
Saturday, May 23, 2009
Тэмдэглэлийн дэвтэр дэх багын шүлгүүд
Орцны дуунууд гэж байдаг - гэнэн бага насны дурсамж хайраар дүүрэн. Тэгвэл бас орцны шүлгүүд гэж байвал яах уу. Арван жилдээ цуглуулж, бас бичиж байсан хэдэн мөртүүдээ дэлгэмээр санагдлаа.
Халуухан гарыг нь нэгэнтээ атгавал
Хаа хэзээ ч санагдахын увдис
Хажууд нь зэрэгцээд хэдэнтээ азнавал
Харьсан хойноо ч хоргодох сэтгэл
Мөнгөн аяга шиг гарнаас чинь
Туулын усыг амсахсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан
Зүглэх ирээдүйд чамд хайрлагдаж
Зүүдэнд минь чи олонтаа орж
Сайхан харц чинь цээжинд гэрэлтэж
Эртнээс сонсогдсон гуниг
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Чи надад хайргүй бол
Чин үнэнээ хэлээрэй
Би чамд хэрэггүй бол
Битгий надаар тоглоорой
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Харц булаасан чиний нүд
Хайр татсан чиний инээд
Хамгаас дотно чиний төрх
Энэ бүхэнд чинь би.......
~~~~~~~~~~~~~~~~~~~
Хайрлана гэдэг амьдралын чимэг
Хардана гэдэг түүний дайсан.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хайрыг би өнгөөр ялгаж, мөнгөөр үнэлэхгүй
Хайрыг би сэтгэлээр ялгаж, итгэлээр үнэлнэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хонхон цэцгийг таславч
Үндэстэй бол ургана
Хоёр найз салавч
Үнэнч бол үерхэнэ.
~~~~~~~~~~~~~~~~~
Үгээр хэлж, үзгээр бичээгүй нууцаа
Өмнө чинь дэлгэе, Амур минь.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Жирийн боловч нэгэн гол
Урсдаг газраа үзэсгэлэнтэй
Жирийн боловч нэгэн охин
Үерхдэг хөвгүүндээ үзэсгэлэнтэй
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хэрэв чи нэгэн хөвгүүнд хайртай боловч
Хайртай гэдгээ бүү хэл
Харин тэр чинь ухаалаг бол
Харцнаас чинь хараад л мэднэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Халуухан гарыг нь нэгэнтээ атгавал
Хаа хэзээ ч санагдахын увдис
Хажууд нь зэрэгцээд хэдэнтээ азнавал
Харьсан хойноо ч хоргодох сэтгэл
Мөнгөн аяга шиг гарнаас чинь
Туулын усыг амсахсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан
Зүглэх ирээдүйд чамд хайрлагдаж
Зүүдэнд минь чи олонтаа орж
Сайхан харц чинь цээжинд гэрэлтэж
Эртнээс сонсогдсон гуниг
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Чи надад хайргүй бол
Чин үнэнээ хэлээрэй
Би чамд хэрэггүй бол
Битгий надаар тоглоорой
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Харц булаасан чиний нүд
Хайр татсан чиний инээд
Хамгаас дотно чиний төрх
Энэ бүхэнд чинь би.......
~~~~~~~~~~~~~~~~~~~
Хайрлана гэдэг амьдралын чимэг
Хардана гэдэг түүний дайсан.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хайрыг би өнгөөр ялгаж, мөнгөөр үнэлэхгүй
Хайрыг би сэтгэлээр ялгаж, итгэлээр үнэлнэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хонхон цэцгийг таславч
Үндэстэй бол ургана
Хоёр найз салавч
Үнэнч бол үерхэнэ.
~~~~~~~~~~~~~~~~~
Үгээр хэлж, үзгээр бичээгүй нууцаа
Өмнө чинь дэлгэе, Амур минь.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Жирийн боловч нэгэн гол
Урсдаг газраа үзэсгэлэнтэй
Жирийн боловч нэгэн охин
Үерхдэг хөвгүүндээ үзэсгэлэнтэй
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хэрэв чи нэгэн хөвгүүнд хайртай боловч
Хайртай гэдгээ бүү хэл
Харин тэр чинь ухаалаг бол
Харцнаас чинь хараад л мэднэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Thursday, April 9, 2009
нэр нь үл мэдэх зохиолчоос
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг зовлон дунд хэсэгхэн зовлон ч амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг зовлон дунд хэсэгхэн зовлон ч амттай
Friday, March 27, 2009
Хар Шоколадны Дууль
Нью Йорк мужийн Cornell University-ийн эрдэмтэд алимны хальс нь хорт хавдрын эсрэг олон төрлийн бодис, шим тэжээл агуулсан байдаг гэж тогтоожээ.
Харин Чикаго хотоос холгүй байдаг Northwestern University-ийн эрдэмтэд оливийн тос нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулаад зогсохгүй мөн энэ хавдартай тэмцэх эмчилгээ хийлгэж байгаа үедээ оливийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэж байвал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг гэдгийг судлаад гаргаад ирж дээ.
Гайхал үнэрт сармис мэдээж ханиад томуунаас сэргийлэхээс гадна /Цэргийн Сургуулийнхан кинон дээр салаагаараа сармис иддэг хэсэг хөөрхөн шүү/ цусны урсгалыг эрчимжүүлж, зүрхний шигдээстэй болох магадлалыг эрс бууруулдаг гэдгийг судалж гаргасан байна.
Калифорни мужийн UCLA (University of California, Los Angeles)-ийн судлаачид брокколи буюу цэцэгт байцаа хэрэглэж заншвал дархлаажуулалтын системийг нэмэгдүүлж, цагийн эрхээр бид насжихад маш сайн найз болдог гэсээн.
Хамгийн ГОЁ мэдээ харин юу вэ гэвэл, тус мужийн өөр нэг сургууль болох Tulane University- докторын оюутнууд какаоных нь хувь хэмжээ их орсон ХАР ШОКОЛАД нь флоридтой ооноос илүүтэйгээр шүдийг хамгаалж чаддаг гэж судалгаагаар баталжээ. Тэгвэл шүдээ угаахгүй хар шоколад идээл унтаад байвал яах бол, kkkk.Бонус: Миний муу нэг найз охин онигоонд орж билээ, би ч орсийн болуу мэдкү. Саяхан амралтаараа АНУ явахдаа найзаасаа юу захимаар байна гэсэн чинь Хар Шоколад, болж өгвөл 100% жинхэнэ цэвэр шоколад гэлээ. Очоод тийм шоколад авах гээд нилээн хайсан ч дээд тал нь 85% л байлаа. Бүүр сүүлдээ арга тасраад тэндхийн найзаасаа тийм шоколад хаанаас олохуу гэсэн чинь "whahaha, тийм шоколад гэж хаана байдийн, тийм өндөр процентэд дуртай юм бол савтай какао аваачаад өгчихгүй юу тэр л 100% байна, whahaha" гэсиймдаа.
Tuesday, March 24, 2009
Бавуугийн Лхагвасүрэн. Хайрын Мадригал
Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.
Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
Чам руу татсан шулуун чавхдас гэмээнэ би
Над руу татсан шулуун чавхдас гэмээнэ чи
Чамдаа хазайн үгүй хүрч
Наддаа хазайн үгүй ирж
Би цэнхэр өнгөтэй
Чи цагаан өнгөтэй
Хос шулуун болно
Хүслээ элдэн одно.
Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр
АМЬДРАЛ
Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр
ТУУЛЬС хайлна.
Үүлтэй тэнгэр, газарт орон зайгаа булаалгаж
Үхэхийн цаг ирэхэд
Бидэн хоёр
Бие биедээ шингэн огтолцоно.
Saturday, December 27, 2008
Гэрэлт найзууд
сайхан анд нөхөдтэй байхын аз жаргалыг мэдээгүй явсаар хатууран гандсан энэ зүрхийг блогчин хэдэн найзууд минь дэвтээж өгч байнаа. Ийм сайхан анд найзууд би өөрөө ч дотроо хайгаад байснаа мэдээгүй явсан мэт. Та нарын хүн нэг бүрээр би бахархдаг, хайрладаг, хараад баясдаг, хамтдаа байхдаа жаргалтай байдаг.
Хажууд минь тамхи татахгүй хичээж байгаа та нарыгаа хараад
Ханиад хүрээд гэртээ миарчаахад аньс чацаргана бариад ирдэг
Хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр хүмүүс та нар минь
Хээнцэр биш ч сэтгэл сайтай үзэсгэлэнт охид та нар минь.
"Гэрэлт найзууд" бидний дундаа зохиож байгаа Монита тоглоом гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. 8 охин, 8 залуу. Бие биенээ баярлуулж, аз жаргал мэдэрч байна бүгдээрээ. Энэ л Merry Christmas баярын утга учирын нэг хэсэг. Бүгдээрээ 1 сарын 3 хүртэл улам их энэ аз жаргалыг бусаддаа түгээе, ГЭРЭЛТ НАЙЗУУД минь.
Хажууд минь тамхи татахгүй хичээж байгаа та нарыгаа хараад
Ханиад хүрээд гэртээ миарчаахад аньс чацаргана бариад ирдэг
Хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр хүмүүс та нар минь
Хээнцэр биш ч сэтгэл сайтай үзэсгэлэнт охид та нар минь.
"Гэрэлт найзууд" бидний дундаа зохиож байгаа Монита тоглоом гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. 8 охин, 8 залуу. Бие биенээ баярлуулж, аз жаргал мэдэрч байна бүгдээрээ. Энэ л Merry Christmas баярын утга учирын нэг хэсэг. Бүгдээрээ 1 сарын 3 хүртэл улам их энэ аз жаргалыг бусаддаа түгээе, ГЭРЭЛТ НАЙЗУУД минь.
Subscribe to:
Posts (Atom)