Хэнд ч ойлгуулж чадахгүй үед
Ганцхан Бурхан Та л бүхнийг мэдэж байгааг санах дор
Гуниг үргэн тайвшралыг олох юм..
Хэнд ч ойлгуулж чадахгүй үед
Ганцхан Бурхан Та л бүхнийг мэдэж байгааг санах дор
Гуниг үргэн тайвшралыг олох юм..

"Юу тарина, түүнийгээ хураана" гэж Библи дээр Бурхан хэлсэн байдаг.. өнгөрсөн 10 жил би сайн сайхан зүйлсийг тийм их тарьж чадаагүй, харин илүүтэй мууг тарьсан гэж өөртөө дүгнэлт хийсэн... түүнийхээ үр дүнд зохих үр дүнгээ амсаад явж байгаа..
Харин үүнээс цааш үргэлж сайн үрийг тарьж амьдарна.. дотор минь буй Бурханы Ариун Сүнс надад хүчийг, мэргэн ухааныг үргэлж өгөх учраас..
Ойрд Элизабет
Эллиот мишионерын видео лекцүүдийг Youtube-ээр сонсож, зүрх сэтгэл минь маш их
ивээгдэж байна. Түүний нөхөр Жим Эллиотын хэлсэн энэ үгийг сэтгэлдээ тээн
бодсоор байна: "He is no fool who gives what he cannot keep to gain what
he cannot lose."
Орчуулбал:
"Алдахгүй зүйлээ олж авахын тулд үлдээж чадахгүйгээ өгөгч нь тэнэг нэгэн
биш." гэх үү..
Корона вирус гараад 2 сар гаран болж байна.. дэлхий даяараа л хөл хорионд орж, бүх юм хамгийн үнэ цэнэтэй зүйл рүү биднийг төвлөрүүлж байх шиг.. Өчигдөр Цэцэрлэгт хүрээлэнгээр салхиллаа..
Өнөөдөр анайгийндаа охин, ээж 2-тойгоо очоод, зөндөө сайхан дайлуулж, ажил төрлөө ярьцгаалаа.. Хачирхалтай нь охин маань жоохон жоохон уйлаад.. хөөрхий гэрээсээ гарахгүй, хардаг хэдхэн царайнаасаа өөр царай харахгүй болохоор ийм бишүүрхүү болдым байх даа..