Wednesday, September 28, 2011
Масс, Брикс, Метро гээд бидний үеийнхэн ордог газар өдийг хүртэл орж үзээгүй явсаар өнөөдөр Брикс орлоо. Түр цэвэр агаар амьсгалахаар гарахад гадаа нь нас чацуу шахам 10аад таксины жолооч нар зогсч байх юм. Дөнгөж тэр Брикс гэх ертөнцөөс гарсан надад хэсэгхэн зуур гадаа зогсоход тэдний яриа сонсогдлоо.. дотор нь мөнгөө үрж яах гээд байагаа нь мэдэгдэхгүй хэдэн гарууд, гадаа нь амьдралын төлөө хүйтэнд зогсоод хуушуур энээ тэр ярьсан хэдэн залуус... амьдрал аа гэж..миний эрээвэр хураавар бодролуууд гэж Б. Лхагвасүрэн гуайн шүлэглэсэн шиг...
Saturday, September 10, 2011
Анх хараад л таалагдсан
Анх хараад л таалагдсан
Ахиад хэд уулзсан
Хүнийх гэдгийг нь мэдээд
Хүрэн зүрхээ чандалсан
Нулимс хэдэнтээ дусалсан
Нууж өөрийгөө зөндөө явсан
Чамд би дургүй гэж ойлгоод
Чимээгүйхэн чи минь холдсон
Өвдөж байна сэтгэл минь
Үгүйлж байна дурсамжуудаа
Сайхан дүр чинь үүрд надад
Санаа бодолд минь нандинаараа үлдэг.
Ахиад хэд уулзсан
Хүнийх гэдгийг нь мэдээд
Хүрэн зүрхээ чандалсан
Нулимс хэдэнтээ дусалсан
Нууж өөрийгөө зөндөө явсан
Чамд би дургүй гэж ойлгоод
Чимээгүйхэн чи минь холдсон
Өвдөж байна сэтгэл минь
Үгүйлж байна дурсамжуудаа
Сайхан дүр чинь үүрд надад
Санаа бодолд минь нандинаараа үлдэг.
Monday, July 11, 2011
Every Day I Love You
Хамгийн дуртай дуугаа тавьчихлаа...хэд дахин нэг дор сонсоод ч, өдөржин, саржин сонслоо ч уйддаггүй, гэгээлэг гоё дуу... Өдөр бүхэн чамдаа би хайртай - ийм л байгаасай
Wednesday, May 11, 2011
Saturday, May 7, 2011
Mongolian infants are trying to survive
Thanks to So for the pix, video and the post!
So'z Photostream: One day at Maternal and Child Health Research Center
So'z Photostream: One day at Maternal and Child Health Research Center
Friday, May 6, 2011
Хүлээсэн мөч ойртож байна даа

Долоон бурхан одыг сая харлаа.. Тайландад ирснээс хойш анх удаа л од харж байна.. харах харахдаа 7 бурхан одоо харлаа.. Монголынхоо одод анивчсан цэлийсэн уудам тэнгэрийг харахад нээх сайхан байдаг сан.. ялангуяа, лагерь дээр :)) Монголдоо буцахад 7хон өдөр үлдсэнийг бэлэгшээн оддыг минь харуулаад ч байгаамуу?...
Сэтгэл минь тан руу үргэлж татагдана
Соронз юмуу гэлтэй, миний эх орон
Хайрласан, хүлээсэн хүмүүсээр дүүрэн
Хүндийн төв болохоор тэр юм болов уу..
Monday, April 25, 2011
Төрсөн өдөр, зочид, усны баяр
Сүүлийн хоёр долоо хоног үнэхээр сайхан өнгөрлөө. Блог ертөнцөөр дамжуулан анх танилцаж байсан Номио найз маань Монголоос ирж хамтдаа хэдэн өдөр ханьтай, хөгжилтэй гоё байлаа. Мөн эндэхийн Цагаан Сар бую Усны Баяр Сонгкран 4 сарын 13-15нд болж, жинхэнэ мартахааргүй өвөрмөц юм үзсэн дээ. Зүгээр л энд тэндээс ус цацаастай, усан буу онилоостой, шавар нүүр нүдгүй түрхээстэй... уурлаж болохгүй, уурлах гээд үг хэлэх гэвэл ам руу чинь шавар орно гэх мэтчилэн.. Бангкокын төв гудамж болон жуулчдын гудамжууд пиг хүн.. хоорондоо ус, шавраар байлдаад.. яг л хүүхэд насандаа очсон мэт.. Тайланд хүмүүс үүнийгээ бүх гэм муу муухайгаа арилгаж байгаа гэж үздэг юм билээ.

Залгуулаад 26 насны төрсөн өдөр 4 сарын 16нд боллоо. Тайландад ирээд танилцсан Монгол найзуудтайгаа мартахааргүй, маш сайхан тэмдэглэсэн. "Чимгээгийн төрсөн өдөр" гээд социализмын үеийн нэг кино байдаг даа.. тэрний II ангийг хийсэн, гээлүү, кк.. Найзуудын маань дийлэнхи нь эмч; Бангкокт Монголынхоо нэрийг гарган нэр төртэйгээр сурч, ажиллаж яваа залуу сайхан сэхээтнүүд байгаан.. Энэ хэдээрээ дамжуулан эмч хүний зовлон жаргалыг зөндөө их сурч авч байна дөө..

Нөгөөдөр Бангкокт болох НҮБ-ын Хүн Амын Сангийн симпозиумд Монголынхоо төлөөлөгчидтэй хамт 2 өдөр оролцоно. Тэндээс сурсан зүйлээсээ дараагийн бичлэгээр хуваалцана аа.
Дипломын урьдчилсан хамгаалалт 5 сарын 10нд болсон. Хичээл 13нд дуусна; тэгээд л эх орон тандаа харина даа. 2хон долоо хоног үлджээ :D

Subscribe to:
Posts (Atom)