Saturday, November 21, 2026

Чинийхээ эгч нь, найз нь байя, охин минь


Бурханаас ивээсэн ганц үр чамдаа дүү төрүүлж чадахгүй ч чинийхээ эгч нь байя, ээж нь 
Будант хорвоод өмгөөлөх аав чамд минь байхгүй ч үргэлж хамгаалах өмөг түшиг нь байя, ээж нь                                              Буруу, зөвийг ухааруулах амьдралын урт нугачаанд урвахгүй байх хамгийн сайн анд найз нь байя, ээж нь 
Бурханы оршихуйд үүрд хамт байх хүртлээ буцааж нэхэхгүй дундаршгүй эхийн хайраа чамдаа асгасаар байя, охин үр минь

No comments: