Thursday, October 22, 2009

Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Саяханы нэг өдөр гэртээ орж ирэхэд хаалган доогуур гэсэн хавчуурга шургуулсан байлаа. Оюутнууд унших ном материалдаа дарагдсан өдөр хоногууд үргэлжилсээр байгаа энэ үед овоо хөөрхөн тустай юм тараажээ. Ингэж бичсэн байх юм:



Тодруулагчийг ашиглан хэрхэн үр дүнтэй хичээлээ унших вэ

Алхам 1
Номоо эсвэл өгүүллэгээ бүхэлд нь нэг гүйлгэж хараад, бүтэц болон дэвшүүлж буй санаа нь ямархуу юм байна гэдгийг мэдэрч авах

Алхам 2
Эхний болон сүүлийн догол мөрүүдийг анхааралтай уншаад, гол чухал санаануудыг нь базсан дүгнэлтийг олж авах

Алхам 3
"Дүгнэн хэлвэл," "Хамгийн гол нь" гэх мэт хэллэг үгүүд гарсан хэсгүүд чухал мэдээлэл агуулсан байдаг учир тогтож сайн унших

Алхам 4
Дүгнэлт хэсгийг түрүүлээд уншвал тухайн сэдэв юуны тухай вэ гэдэг ойлголтыг дороо авна

Алхам 5
Дараа өдөр нь тодруулж тэмдэглэсэн тэр хэсгээ дахин нэг гүйлгэн хараад, мөн 7 хоногийн дараа дахин нэг удаа харчихвал ой тоонд илүү сайн тогтож үлдэнэ.

Алхам 6
Энэ бол ур чадвар гэдгийг санаарай. Дадлагажиж, сурахад төвөгтэй мэт байвч тэвчээртэйгээр үргэлжлүүлсээр байгаарай. Дадлага бүхнийг төгс болгодог гэдэг шүү дээ.

1 comment:

xvv said...

баярлалаа. хэрэгтэй мэдээлэл байна. PDF уншигч дээр ийм юм хиймээр юм байна даа :) Шинэ санаа олчихов уу яав ;)