Saturday, January 9, 2010

Болор Цом

Болор Цомыг анх удаа үзэж үзлээ. Үзэх хань олдохгүй байсаар өөрөө эцсийн мөчид ганцаараа очоод л үзчихлээ. Циркийн 2/3 нь дүүрсэн байлаа. Ихэнхи үзэгчид дунд эргэм болон түүнээс дээш насныхан харагдана. 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа яруу найргийн наадмыг Пунцагийн Бадарч гуай, мөн нэвтрүүлэгч Бямбаа нар хөтлөн явуулсан. Тэр 2 сүүлийн 7 жил хамтран хөтөлж буйгаа дурдаж байна лээ. Шүүгчид дүнгээ гаргахаар тайзны араар орсон агшнуудыг ашиглан Пунцагийн Бадарч гуай ахмад зохиолчид, яруу найрагчдаа дурсан, өөрсөддөө тохиолдсон хөгжилэй дурсамжуудаасаа хуваалцаж биднийг баясгаж байлаа. Бадарч гуай: 'Би 24 жил Болор Цомд оролцохдоо 1 удаад нь үзэж бусад бүх удаад нь өөрийгөө үзүүлжээ. Оролцож үзүүллээ, хөтөлж бас үзүүлсээр 23 жил болсон байна даа' гэж хошигнож байлаа.

Бүтээлээ ирүүлсэн 100 гаруй яруу найрагчдаас 34 нь шалгарч, шүлгээ хэллээ. Тэднээс тал нь дараагийн шатанд шалгарч, ийн явсаар айргийн 5-д үлдсэн хүмүүсийн нэрийг танилцуулахад нэгэн сонирхолтой зүйл болж өнгөрлөө.Б

Гүрбазарын 'Үзэгний Чимээ'хэмээх шүлгийн CD нь IPod-нд маань байдаг юм. Тэрийг би сонсоод гудамжаар алхахдаа үнэн дуртай. 'Дэлгэрмаа эгч,''Говийн Ганц Айл,''Би Монголоороо Гоёдог,'Хань минь' гэх мэтчилэн шүлгүүд нь үнэхээрийн гоё, дахин дахин сонсох бүрт ухаарал нэмэх мэт. Гүрбазарыг маань даанч айргийн тавд оруулсангүй. Уул нь үнэхээр мундаг шүлгүүд уншсан шүү. Цирк даяар үзэгчид Гүрбазарыг оруулаагүйд эсэргүүцэж, шударга шүүсэнгүй хэмээн бухимдан шаардаад ч дийлсэгүй ээ. Харин Гүрбазар өөрөө гарч ирээд 'Бүх юм шударга явж байгаа. Би 20 жил Болор Цомдоо сайхан оролцлоо. Дараа жилээс би харин оролцохгүй, зөвхөн ард түмэн та нартаа л шүлгээ зориулан бичих болно оо.' гэж хэлээд тайзнаас буулаа.

Үймэрсэн олныг намжаан Бадарч гуай ч бас ухаарлын сайхан үгээ хэлээд амжив. 'Яруу найраг гэдгийг үнэхээр хэмжиж болшгүй ээ. Энийг чинь метрлэж болохгүй, литрлэж болохгүй. Аль нэг шинжлэх ухаанаар хэмжиж болдоггүй эд юм байгаан.' гэлээ.

Миний эх орноо хайрлах, Монгол ард түмнээ хүндэтгэхэд яруу найраг их нөлөөлдөг. Монгол хүмүүсийн маань оюун ухаан нь ямар мундаг гээч - үгийн баялаг, дүрслэл, найруулга, эх оронч сэтгэлгээ нь бүгдээрээ яруу найрагт нь шингэсэн байдаг. Залуу үеийнхэн маань яруу найргийг улам их шимтэн уншиж, эх орноороо бахархан, хайрлах болтугай!

3 comments:

dashdemberel said...

Телевизээр үзлээ. Гүрбазар хамгийн сайхан шүлэг уншаад байхад л тавд үлдээсэнгүй. Үнэхээр үнэн, Гүрбазар Зохиолчдын эвлэлээр гүйж, найзлахгүй болохоор Болор цомын эзэн болох учиргүй тул гомджээ. Шударга ёс одоогийн яруу найрагын шүүгчдэд алгаа.

mohawk said...

sainu tani blog taalagdaj bnoo bi bas yag tani shig bodoj yawdag guree ahin shulegnuud ch bas l yanzin shuu dama ter delgermaa egch dugui heetei naadam ed nar unehee goe te gehd egure ah termuu bolor bish shilen tsom shig yumig ni awsan ch awagu ch ugaasa humsu medeh l yum chini ter bol hoosn zuil

Anonymous said...

minii duu Gureegiin shulguud oldoh uu, oldvol ahdaa @-eer yavuulj tus bolooch. Uneheer aguu shuleg bichsen shuu. amartuvshint@yahoo.com