Өнөөдөр Тайланд улсад сурахаар ирээд яг 1 сар болж байна. Тайландад ирнэ, тэр тусмаа сурна гэж зүүдлээ ч үгүй явлаа. За цаашлаад, цэнхэр залуутай рүүммейтлэнэ гэж бүр ч... хэхэ амьдрал аа, гэж бөөн сюрприз юмуу, хаашаа юм..
Тайланд улс 66 сая хүн амтай; Бангкок хот 9 сая хүнтэй. Голч нас нь 34, харин манай улс 25. Хүмүүс нь зөөлөн дуутай, тусархаг, инээмсэглэсэн, ер нь л тийм аймаар биш юм. Эр, эмгүй л туранхай, туяхан хүмүүс. Гэхдээ намхандуу. Би өндөр өсгийтөө өмсөөд явахаар ихэнхийг нь оройноос нь хараастай, кк.
Баклаврын оюутнууд нь бүгд цагаан сорочка, хар юбка, брюк өмсөх юм. Харин магистр, докторын оюутнууд энгийн хувцаслана. Тэр цагаан цамц, юбкыг нь худалдаж авч өмсөөд, BA оюутнууд шиг хичээлдээ хааяа явж байвал зүгээр ч юмуу гэж бодогдоно. Ер нь иймэрхүү дүрэмт хувцсын системийг манай их дээд сургуулиуд нэвтрүүлж болдоггүй юм байх даа..
Одоо борооных нь улирал учраас өдөр бүр дуу цахилгаантай ширүүн бороо орж байна- гэхдээ гоё дулаахан бороо..
Над шиг жимс, ногоонд дуртай хүнд бол Тайланд диваажин мэт - шив шинэхэн, хямдхан, урьд өмнө үзэж хараагүй өнгө, төрх, амттай тропикал жимсүүд.
Гэхдээ л ямар ч сайхан зүйл байсан нутгаа санасан сэтгэлийг минь дүүргэж чадахгүй л байна, ер нь чаддаггүймөө. Азаар Тайланд Монголтой ойр учраас зарим нэг найз нөхөд минь ирэх сурагтай.
6 comments:
сурах их үйлсэд чинь амжилт хүсье.
Цэнхэр залуутай рүүмий болсон юм бий вий? Фэйсбүүк-с зураг үзчээд гайхаж байсан юм хэхэ ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлээд байна? Тайланд руу визгүй очиж амрах алсын бодол байна. Овоо таньдаг хүн байгаа юм байна. Хичээл номдоо сайн шамдаарай. Амжилт.
thanks Nara and Lhagva. эрдэм сурах үйлсдээ сайн шамднаа ;) Нээрээ ийшээ визгүй ш дээ, Лхагваа ирээрэй. би байгаа юм чинь, алзкү ;)Demography-аар сурч байгаа
Sain uu, Thailandad ovoo dasaad ehelsen yum shig bna he he, hicheel nomoo sain hiigeeree gej heleh ni iluuts biz dee, tertee tergui ok yum chine, harin biye sain bodooroi!
Naiz ni bas ochnoo hehe. Tuk ireerei geed uriad bdag yum. Bas odoo hamt ajillaj bga engineer Thai hun bga. Tegeed chamaig bhad ochvol bur goy bh. Za aja aja amjilt. Hunii gazar biye bodooroi.
@Badrakh, thanks, friend!
@Nomi, tegul ir l dee :) we'll have lots of fun together
Post a Comment