Monday, March 21, 2011

52 хоног үлдлээ

Сүүлчийн семестр эхэлсээн.. Монголдоо буцахад яг 52 өдөр үлджээ.. ирсэн өдрөөсөө эхлээд л буцах өдрөө хүлээсэнсэн, хэхэ. Хүн ам зүйч-судлаач гэсэн мэргэжлээр Махидол гэдэг энэ их сургуульд магистрын зэрэг горилон сурч байгаа билээ. Хэдийгээр 5 сард хичээл дуусах ч, энд үлдэж дипломоо бичээд 8 сард хамгаалах ёстой, дүрэм ёсоор... харин би 5 сард Монголдоо буцан, тэндээ дипломоо бичих зөвшөөрөл авахын тулд комисст 5 сараас өмнө дипломынхоо60%-ийг нь дуусгана гэж ам гарч байж зөвшөөрүүллээ. Үүнийхээ шанг хүртэж, хичээлийнхээ хажуугаар дипломоо бичиж байгаа- олон зүйлийг хамт хийх нь эрүүл мэндийн хувьд тиймэрхүү нөлөөтэй байгаа ч, хэхэ, нутагтаа хурдан очно доо гэсэн сэтгэл намайг урагшлуулж, хүч өгч байна. Зунжингаа сайхан Монголдоо :) тэгээд 8 сард буцаж Тайланд ирж дипломоо хамгаална даа.. Дипломын сэдэв: "Монгол улс дахь нялхасын эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс"-эд дата анализ хийх. Энэ талаар ажилладаг, судалгаа хийдэг таньдаг, мэддэг хүн байвал, хэлээрэй. Монголд очоод уулзмаар байна.
Aristotle: "The roots of education are bitter, but the fruits are sweet."

6 comments:

Мишаа said...

Монгол улс дахь нялхасын эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс"-
Wooooooooooooooow

Naraa said...

Сайн уу,
Ойрд Blog-т чинь зочилж амжаагүйм байна. Ажил гэж ундраал байна.
Гэхдээ чи их зүйл амжуулж байна шүү.
Нялхсын эндэгдлээр 3-28-нд Хүрэлмаа багш манайханд мэдээлэл өгнө гэсэн. Шинэ соргог зүйл мэдэж авбал зав зайгаар бичихийг бодно оо.
Ирээд Хүүгий багштай уулзсан нь дээр ч байж мэднэ.
За, амжилт амжилт амжилт!
Бурхан чамайг ивээг!

Chimgee Mongol said...

сайн уу, Нараа эгч ээ. баярлалаа - та ч бас ихийг бүтээж яваа шүү..Амжилт!

www.gegeen.com said...

minii sonirhdog sedev baishd

Anonymous said...

зарим аймагт 10,000 төрөлтөнд 100 эхийн эндэгдэл байна шд.... том тоо шүү...

Хүүхдийн эндэгдэлд зөндөө юм нөлөөлжийгөө... Харин би абортын эсрэг үйл ажиллагаа явуулдаг.
хүсвэл өөрийн шугмаараа эх барихийн, болон эмэгтэйчүүдийн эмчүүдтэй уулзуулж өгч болно...

жигүүр

жич: саянхаас энэ блогоор шагааж байгаа.. цаашдаа орон гаран байна өө...

Chimgee Mongol said...

@gegeen, good u have a concern for this issue.
@anonymous, tegj tus bolvol sain l bn. bayarlalaa