Сүүлчийн семестр эхэлсээн.. Монголдоо буцахад яг 52 өдөр үлджээ.. ирсэн өдрөөсөө эхлээд л буцах өдрөө хүлээсэнсэн, хэхэ. Хүн ам зүйч-судлаач гэсэн мэргэжлээр Махидол гэдэг энэ их сургуульд магистрын зэрэг горилон сурч байгаа билээ. Хэдийгээр 5 сард хичээл дуусах ч, энд үлдэж дипломоо бичээд 8 сард хамгаалах ёстой, дүрэм ёсоор... харин би 5 сард Монголдоо буцан, тэндээ дипломоо бичих зөвшөөрөл авахын тулд комисст 5 сараас өмнө дипломынхоо60%-ийг нь дуусгана гэж ам гарч байж зөвшөөрүүллээ. Үүнийхээ шанг хүртэж, хичээлийнхээ хажуугаар дипломоо бичиж байгаа- олон зүйлийг хамт хийх нь эрүүл мэндийн хувьд тиймэрхүү нөлөөтэй байгаа ч, хэхэ, нутагтаа хурдан очно доо гэсэн сэтгэл намайг урагшлуулж, хүч өгч байна. Зунжингаа сайхан Монголдоо :) тэгээд 8 сард буцаж Тайланд ирж дипломоо хамгаална даа.. Дипломын сэдэв: "Монгол улс дахь нялхасын эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс"-эд дата анализ хийх. Энэ талаар ажилладаг, судалгаа хийдэг таньдаг, мэддэг хүн байвал, хэлээрэй. Монголд очоод уулзмаар байна.Aristotle: "The roots of education are bitter, but the fruits are sweet."
