Wednesday, October 26, 2011

би бигээрээ л
хүн чанартайгаа
үнэн сэтгэлээсээ
амьдраад л явна

эргэлдэн хөврөх хорвоод
эгэл тансаг бигээрээ л
гэхдээ
хүрээлэх хүмүүс та наргүй бол
хичнээн ч амьдраад яах вэ
утгагүй



5 comments:

obdoo said...

амжилт шүү хө

Jintana said...

Өөрийнхөөрөө, үнэн сэтгэлээсээ хамгийн гол нь хүн чанараа гээлгүй амьдраад л явна. Энгийн мөртлөө сэтгэлд ойр сайхан мөртүүд байна:)

Тоосгон зүрхтэй хүү said...

Амьдарлынхаа төгсгөлд чинийхээ гарыг бариад инээхсэн
Аяганд тогтохгүй нулимсаа чиний л энгэрт эгшээхсэн
Алдаа оноо дэнсэлсэн өнгөрсөн амьдарлыг дурсаж
Амраг чиний л өмнө бүхий л нүглээ наминчлахсан

Зураг мэт төрсөн чиний сайханд автаад
Зуурдын учирлынхаа, үүрдийн хайрынхаа тухай ярилцахсан
Зуу зуун жил хамт байхыг мөрөөссөн жаахан насны итгэлээ
Зул жаргах мэт дахиад л ганц дурсахсан

Амьдарлын сүүлчийн хором хаалга тогшин дотогшилход
Аяа би чамдаа сүүлчийн удаа хайраа илчилнэ
Ахиад ганц гараас чинь атгаж энгэрийг чинь түшээд
Аяархан шивэгнэж баяртай гээд холдоно

Chimgee Mongol said...

сайхан шүлэг үлдээсэнд баярлалаа

Тоосгон зүрхтэй хүү said...

Зүгээрээ, Чиний шүлэг их гоё юмаа. Цаашдаа улам их бичээд байгаарай.