Monday, April 30, 2012

4 сар дуусахаас өмнө..

Хөндөж хэзээ энэ хуурыг эгшиглүүлэх юм бэ
Хайлуулж хэзээ энэ сэтгэлийг догдлоох юм бэ
Ханьсаж хэзээ бид хамтдаа дуу аялах юм бэ
Хажуугаар хэзээ зөрж өнгөрөхөө болих юм бэ

Өдөр хоногууд одсоор бид юу ч болоогүй юм шиг
Өөрсдөөсөө ч өөрсдийгөө нуун хуурсаар л явах шиг
Болих болоогүй юу гэж би асуумаар ч
Болзоот учралыг чинь дуугүйхэн хүлээсээр л..

5 comments:

Тоосгон зүрхтэй хүү said...

Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг
Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би

Chimgee Mongol said...

ямар гоё шүлэг вэ.. өөрөө зохиосон у

Тоосгон зүрхтэй хүү said...

Үгүй ээ. Би шүлэг оролддог л доо. Гэхдээ компьютер дээрээ гоё шүлэг цуглуулдаг бас.

Anonymous said...

ih goy commentiin shuleg

Anonymous said...

za bi oilgoloo :)
daanch huuchinda baidaggui :(



bt