Saturday, May 5, 2012
Wednesday, May 2, 2012
амьдрах сайхан
Яг одоо гадаа зуны орой шиг дув дулаахан, салхигүй намуухан орой байна.. хэсэг сая балкон дээрээ гарч зогслоо.. хүүхдүүд шуугилдаад л, залуу аав ээж нар хүүхдүүдээ салхилуулаад л.. Монголын минь нэгэн сайхан үдэш өнгөрч байна аа.. Миний нэг мөрөөдөл байдаг юм.. нэг л сайхан өдөр би тэр аз жаргалтай хосуудын адил хайртай залуутайгаа алхалж, хөөрхөн хүүхдээ тоглуулаад л, өвөө эмээ болсон ч хамтдаа гадаанаа салхилаад л.. амьдрах сайхаан...
Monday, April 30, 2012
4 сар дуусахаас өмнө..
Хөндөж хэзээ энэ хуурыг эгшиглүүлэх юм бэ
Хайлуулж хэзээ энэ сэтгэлийг догдлоох юм бэ
Ханьсаж хэзээ бид хамтдаа дуу аялах юм бэ
Хажуугаар хэзээ зөрж өнгөрөхөө болих юм бэ
Өдөр хоногууд одсоор бид юу ч болоогүй юм шиг
Өөрсдөөсөө ч өөрсдийгөө нуун хуурсаар л явах шиг
Болих болоогүй юу гэж би асуумаар ч
Болзоот учралыг чинь дуугүйхэн хүлээсээр л..
Хайлуулж хэзээ энэ сэтгэлийг догдлоох юм бэ
Ханьсаж хэзээ бид хамтдаа дуу аялах юм бэ
Хажуугаар хэзээ зөрж өнгөрөхөө болих юм бэ
Өдөр хоногууд одсоор бид юу ч болоогүй юм шиг
Өөрсдөөсөө ч өөрсдийгөө нуун хуурсаар л явах шиг
Болих болоогүй юу гэж би асуумаар ч
Болзоот учралыг чинь дуугүйхэн хүлээсээр л..
Wednesday, March 28, 2012
3 дугаар сарын бодрол
Энэ сард Cafe Amsterdam-д хоёр кино үзлээ. Өнгөрсөн 3 дахьд "Made in Dagenham", харин өнөөдөр "Hugo". Хоёулаа л хүсэл зорилгодоо тууштай тэмцэж байхад үр дүн гарна аа гэдгийг л нээх гоё харуулж өгсөн. "Made in Dagenham" кинонд Фордын эмэгтэй ажилчид тэмцлийнхээ дүнд эрчүүдтэй адил цалин авдаг болж, "Hugo" киноны Нugo хэмээх хүүгийн тэсвэр, хөдөлмөрийн уярам үр дүнд хүрэхийг нь үзэн суухдаа олон юм эргэцүүлэн бодож байлаа..
Одоогоос хэдхэн жилийн л өмнө би ямар их хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужилтай байсан юм бэ..одоо харин тэр бүхэн тэр хэмжээнээсээ тээр доор очсон шиг..
Одоогоос хэдхэн жилийн л өмнө би ямар их хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужилтай байсан юм бэ..одоо харин тэр бүхэн тэр хэмжээнээсээ тээр доор очсон шиг..
Thursday, February 9, 2012
дүүгээ санахдаа
Дүүтэй байна гэдэг, тэр тусмаа охин дүүтэй байна гэдэг хүнд хайрыг, хүнлэг хайрыг зааж өгдөгюм уу даа.. би нэг хөөрхөөн дүүтэй.. хэдий дүү маань 24тэй ч надад тэр л багын туулайн
бүжин шиг багын төрхөөрөө, зангаараа юм шиг л санагдана, дандаа..
Амьдралын нугачаан дахь бүхий л баяр хөөр, зовлон гунигийг хамтдаа туулсаар ирсэн дүүдээ би дэндүү их хайртай.. өөрийн гэсэн хүүхэдгүй ч, дүү минь миний хүүхэд шиг л санагдана..
Цэцэрлэгт дүүгээ хөтлөөд хамт явдаг байлаа.. орой нь дүүгээ жигтэйхэн санаж бэтгэрсэн юм уулздаг байж дээ..
Жоохон томрохоор нь хэн нь хоол хийх үү, гэр цэвэрлэх үү, аяга таваг угаах уу гээд хөзөрдөөл, шагайдаал.. 2уулхнаа ч хэзээ ч уйддаггүй байсан..
7 дугаар ангидаа анх удаа тамхи татаж үзэж байгаад, дүүдээ баригдахад: "Та ямар муухай юм хийдэг юм бэ.... би хэзээ ч тан шиг ингэж тамхи татахгүй.." гэж амьдралд бяцхан оюунаараа ам бардам андгайлж байсан байсан дүү минь одоо амьдралд ам гарч болдоггүй юм байна аа гэдгийг олон үйлдлээр туршаад, ухаараад л явж байгаа...
Өөрөөс минь дүү охидууд, дүүгээс минь өөрцгүй санагдана.. цаанаа л эгчийн хайр, халамж үзүүлмээр..
Дүү минь чи миний хамгийн сайн найз
Нуух юм надад даанч алга байдаг чамаас
Далд үзэсгэлэн, өөг маань чи л бүгдийг мэддэг
Нулимстай өдрүүдийг минь хамт аргадсан ганцхан хүн
Дүүгээ бодохоор нулимс хааяадаа зүгээр л бөмбөрнө
Энэрэлт хорвоо зөөлөн хандаг ээ, чамд минь
Бусдыг хайрлах, өрөвдөх, энэрэх зан дадлыг заасан
Эрх танхил дүү минь жаргаж яваарай
..................................Хамгаас хайртай дүү Бүжиндээ зориулав.
Tuesday, January 3, 2012
2012 + UB Dance school + book club + hiking club
Шинэ оны эхний бичлэг... ай цаг хугацаа юутай хурдан, юутай их агуулгатай вэ, тэ..
Оныг хайртай хүмүүстэйгээ угтаад, маргааш нь Mongol Hiking Club-тайгаа Богд Ууландаа алхаж, амьд гацуур чимэглэж, тойрч дуулж бүжин үнэхээр тасархай оны эхний өдрийг өнгөрүүлсэн.
Харин өчигдөр 2012 оны ажлын анхны өдөр болж, дарга шуурхай хийгээд, бидэнд 2012 оны 3 зорилтыг танилцуулаад, төгсгөлд нь өөрийгөө хөгжүүлэх I-р улирлын төлөвлөгөө бич гээд.. Тэгээд би 4 төлөвлөгөө бичсэнээс сүүлийн хоёр нь их таалагдаж байгаа юм:
Номын хувьд Monbookclub-ынхантайгаа дараахь 6 номыг уншина:
Мэдээж ууландаа алхана, сагсаа тоглоно
Бүгдээрээ 2012 оноо цоглог, бүтээмжтэй, дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлцгээнэ ээ..
Оныг хайртай хүмүүстэйгээ угтаад, маргааш нь Mongol Hiking Club-тайгаа Богд Ууландаа алхаж, амьд гацуур чимэглэж, тойрч дуулж бүжин үнэхээр тасархай оны эхний өдрийг өнгөрүүлсэн.
Харин өчигдөр 2012 оны ажлын анхны өдөр болж, дарга шуурхай хийгээд, бидэнд 2012 оны 3 зорилтыг танилцуулаад, төгсгөлд нь өөрийгөө хөгжүүлэх I-р улирлын төлөвлөгөө бич гээд.. Тэгээд би 4 төлөвлөгөө бичсэнээс сүүлийн хоёр нь их таалагдаж байгаа юм:
3. Дэлхийн шилдэг бүтээлүүдээс 6 ном унших
4. Бүжгийн дугуйланд явах
Номын хувьд Monbookclub-ынхантайгаа дараахь 6 номыг уншина:
- "What I think about when I think about running" - Haruki Murakami
- "Unbearable lightness of being" - Milan Kundera
- "Гурамсан цадиг" - Г.Аюурзана
- "Хар судар" - О.Памук
- "Хөгшин чоно ульсан нь" - Д. Намдаг + "Great Wall of China" - F.Kafka +Х.Л.Борхесын богино өгүүллэгүүд
- "Pygmy" - Chuck Palahniuk
Мэдээж ууландаа алхана, сагсаа тоглоно
Бүгдээрээ 2012 оноо цоглог, бүтээмжтэй, дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлцгээнэ ээ..
Thursday, December 1, 2011
Hello December, bye bye November
Сайн
байна уу 12 сар минь? Өнөө өглөө их л эрч хүчтэй, эртээ гэгч нь
сэрлээ..энэ сар минь өдөр бүр ийм сайхан эхэлж, өдөртөө ихийг бүтээж, оройдоо амгалан жаргаасай..11 сар дэндүү хурдан дэгдээд өнгөрчихлөө.. блогтоо нэг ч бичлэг оруулах завдалгүй л дуусчлаа..УБт маань аль хэдийний шинэ жилийн уур амьсгал орсон.. энд тэндгүй сүндэрлэн гэрэлтэх сүлд модууд, уур савсуулж, хальтирч унах гээд ч байгаа юм шиг дэгэнцэн догонцон алхах хөгжилтэй хүүхэд, залуус, хөгшчүүл.. ай өвөл цаг минь хүйтэн ч цаанаа л нэг сэтгэлд дулаахан, оргилуун улирал шиг санагддаг.
Өнгөрсөн 11 сарын хамгийн том тэмдэглэлт үйл явдал бол аав ээж 2тоо цэвэр агаар бэлэглэсэн буюу Богд ууландаа аав ээж 2тойгоо нэвсийсэн цаснаар 3уулхнаа алхсан явдал байлаа.. Тэр хоёр маань надаас мундаг эрч хүчтэй, цоглог, тэсвэр хатуужилтай... бүүр миний бодсоноос илүүгээр хол замыг туулж, ердийн алхалтын урт маршрутаар өгсөж, уруудаж буусан... энэ ертөнц дээр 3уулхнаа юм шиг л явсан даа кк... эргэн тойрон цагаан мөнгөн цасанд хучигдсан өндөр модууд, цан хүүрэг.. хайртай 2 минь миний хажууд даруухнаар хөгжилтэй алхана..яг л үлгэрийн орноор алхаж байгаам шиг.. аав ээж 2 минь уулын оргил дээрээс УБтаа хар бор утаан дунд бөглөрснийг хараад үнэхээр хэцүү санагдсан байх.. тэгээд сардаа нэг ингэж ууландаа явж уушгиа цэвэрлэнээ гэж шийдсэн... та 2 минь урт удаан насалж, хамт байгаасай...
За ингээд айлчлан ирсэн энэ 12 сартаа ихийг хийж бүтээж, олон сайхан хүмүүстэй уулзаж учирч, өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөж, бусдад бас аз жаргал өгнө өөөө..
Subscribe to:
Posts (Atom)


