Thursday, July 29, 2010

Memoirs of Herlen

Зүүн хязгаарын Дорнод нутагт 38 хоног ажиллаад ирлээ. Нүд ирмэх зуур л өнгөрсөн мэт. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, шатаж яваа шижигнэсэн олон залуу хүмүүстэй хамт ажиллаж, амьдрахад сайхан байлаа. Өглөө 8аас орой 10 цаг хүртэл амралтын өдөргүй ажилласан ч цуцахгүй нас...

Аймгийн төвийн сум Хэрлэн нь 40000 гаруй хүн амтай, орон сууц, барилга ихтэй. Хэрлэн голоо дагаад уртаашаа сунаж тогтсон энэ хот амьдарч, ажиллахад таатайдуу. Оросууд соц-нийгмийн үед суурьшиж байхдаа маш их мод тарьсан нь одоо сүглэгэр өндөр сайхан моднууд болж, Хэрлэн хотыг ойн төгөл мэт үзэсгэлэнтэй болгожээ.

Хэрлэнд шүлхий гараад 7 сарын 11нд Наадам бололгүй хойшлогдоод 7 сарын 29, 30нд болсон. Хуушуур олж идэж чадаагүй ч /аймаар очертой байсан/ хорхог, айрагтай сайхан наадам болсон. Залуучуудтайгаа Дорнодын Энх зусланд очиж нэг сайхан өдрийг өнгөрөөсөн. Work hard, play hard шдээ. Зүрхэнд минь хоногшсон Дорнод сайхан нутагт дахин очих байлгүй дээ.


Monday, June 7, 2010

Үсний эрүүл мэнд

Tэмдэглэлийн дэвтрийн минь хамгийн арын хуудсанд үс арчилгааны талаар хөөрхөөн бичил зөвлөгөө байдаг юм. Түүнийг эндээ орчуулж тавибал хүмүүст бяцхан ч гэсэн хэрэг болох биз гэж бодлоо.

Үс эрүүл байх нь зөв зохистой хооллолттой шууд холбоотой байдаг. Дараахь витаминууд агуулсан хоол хүнс үсийг эрүүл сайхан болгодог. Үүнд:


Уураг
Үсний бүтцийн 98% уураг байдаг тул загас, өөхгүй мах, өндөг, бяслаг, үр, самар зэрэг уураг ихтэй хүнсүүд үсэнд сайн.


А витамин
Чихэрлэг төмс, лууван, цэцэгт байцаа, хулуу, гуа, чангаанз зэрэг нь А витаминаар баялаг.




В витамины комплекс
Хэрэв В витамины дутагдалд орвол хүний үс гэмтэж, их унадаг болдог. Тиймээс, ногоон өнгөтэй хүнсний ногоонууд, шош вандуй, наранцэцгийн үр, самрыг хүнсэндээ хэрэглэн асуудлаа шийдэж болно.



С витамин
Энэ төрлийн витамин нь үсний эд эсийг сэргээж, ургуулдаг. Мөн үрчлээг арилгаж, дархлалын системийг бэхжүүлдэг. С витамин нь тарвас, гуа, цитрус, жижиг үрлэн жимсүүд, өнгөт байцаа, улаан чинжүү, улаан лоольд ихээр агуулагддаг байна.



Е витамин
Энэ төрлийн витамин зүрхэнд мөн үсэнд тустай. Авокадо, будаа, самар, хар ногоон өнгийн ногоонууд, буудайн гурил, шош зэрэгт байдаг.


К витамин
Яс, шүд, буйл, үс, булчин зэргийг эрүүл байлгахад нэн тустай. Далайн төрлийн хоол, цагаан идээ, инжир жимс, аспарагус, цэцэгт байцаа, летус зэрэгт К витамин ихээр агуулагдана.


Тос
Омега-3, 6 хэмээх загасны төрлийн тоснууд үсийг чийглэг болгодог. Маалинганы үрэнд энэ тос ихээр байдаг.


Ус
Дор хаяад өдөрт найман стакан ус ууж байх нь эрүүл үстэй байхын гол цөм юм. Учир нь ус ууснаар биенд буй хар хортой бодисоо гадагшлуулдаг.

Monday, April 26, 2010

today and yesterday


I was down yesterday,
but I am up today
I was hurt yesterday
but I am healed today
I was confused yesterday
and I am still confused today.

Sunday, April 18, 2010

"Хамгийн харанхуй үе үүр цайхын өмнө байдаг." Испани ардын зүйр үг

Friday, February 12, 2010

Хоосон

Сайхан дуу сонсохдоо бодох хүнтэй байхсан
Санаашрахдаа ч бас утга учиртай байхсан
Зөрүү солиу тавилан гэж баймааргүй л юм
Зөнгөөрөө явахаар ингэдэг зохиол юм болов уу

Хоёр зүрх биесээ танин учрахсан
Хослон явахын жаргалыг мэдэрч үзэхсэн
Өдрийн бодол, шөнийн зүүд болсон учрал баймаар л юм
Өөрөө би эсвэл хүйтэн чулуу болсон юм болов уу

Saturday, January 9, 2010

Болор Цом

Болор Цомыг анх удаа үзэж үзлээ. Үзэх хань олдохгүй байсаар өөрөө эцсийн мөчид ганцаараа очоод л үзчихлээ. Циркийн 2/3 нь дүүрсэн байлаа. Ихэнхи үзэгчид дунд эргэм болон түүнээс дээш насныхан харагдана. 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа яруу найргийн наадмыг Пунцагийн Бадарч гуай, мөн нэвтрүүлэгч Бямбаа нар хөтлөн явуулсан. Тэр 2 сүүлийн 7 жил хамтран хөтөлж буйгаа дурдаж байна лээ. Шүүгчид дүнгээ гаргахаар тайзны араар орсон агшнуудыг ашиглан Пунцагийн Бадарч гуай ахмад зохиолчид, яруу найрагчдаа дурсан, өөрсөддөө тохиолдсон хөгжилэй дурсамжуудаасаа хуваалцаж биднийг баясгаж байлаа. Бадарч гуай: 'Би 24 жил Болор Цомд оролцохдоо 1 удаад нь үзэж бусад бүх удаад нь өөрийгөө үзүүлжээ. Оролцож үзүүллээ, хөтөлж бас үзүүлсээр 23 жил болсон байна даа' гэж хошигнож байлаа.

Бүтээлээ ирүүлсэн 100 гаруй яруу найрагчдаас 34 нь шалгарч, шүлгээ хэллээ. Тэднээс тал нь дараагийн шатанд шалгарч, ийн явсаар айргийн 5-д үлдсэн хүмүүсийн нэрийг танилцуулахад нэгэн сонирхолтой зүйл болж өнгөрлөө.Б

Гүрбазарын 'Үзэгний Чимээ'хэмээх шүлгийн CD нь IPod-нд маань байдаг юм. Тэрийг би сонсоод гудамжаар алхахдаа үнэн дуртай. 'Дэлгэрмаа эгч,''Говийн Ганц Айл,''Би Монголоороо Гоёдог,'Хань минь' гэх мэтчилэн шүлгүүд нь үнэхээрийн гоё, дахин дахин сонсох бүрт ухаарал нэмэх мэт. Гүрбазарыг маань даанч айргийн тавд оруулсангүй. Уул нь үнэхээр мундаг шүлгүүд уншсан шүү. Цирк даяар үзэгчид Гүрбазарыг оруулаагүйд эсэргүүцэж, шударга шүүсэнгүй хэмээн бухимдан шаардаад ч дийлсэгүй ээ. Харин Гүрбазар өөрөө гарч ирээд 'Бүх юм шударга явж байгаа. Би 20 жил Болор Цомдоо сайхан оролцлоо. Дараа жилээс би харин оролцохгүй, зөвхөн ард түмэн та нартаа л шүлгээ зориулан бичих болно оо.' гэж хэлээд тайзнаас буулаа.

Үймэрсэн олныг намжаан Бадарч гуай ч бас ухаарлын сайхан үгээ хэлээд амжив. 'Яруу найраг гэдгийг үнэхээр хэмжиж болшгүй ээ. Энийг чинь метрлэж болохгүй, литрлэж болохгүй. Аль нэг шинжлэх ухаанаар хэмжиж болдоггүй эд юм байгаан.' гэлээ.

Миний эх орноо хайрлах, Монгол ард түмнээ хүндэтгэхэд яруу найраг их нөлөөлдөг. Монгол хүмүүсийн маань оюун ухаан нь ямар мундаг гээч - үгийн баялаг, дүрслэл, найруулга, эх оронч сэтгэлгээ нь бүгдээрээ яруу найрагт нь шингэсэн байдаг. Залуу үеийнхэн маань яруу найргийг улам их шимтэн уншиж, эх орноороо бахархан, хайрлах болтугай!